Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдэхэд бэлэн гэв

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МҮСБХ-ны тэргүүн н.Тулга, “Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг зүүн азийн наадамд оролцох болсон. Энэ хугацаанд шигшээ баг маань бэлтгэлд гарч, БНАСАУ-ын шигтээ багийг урьж хамтарсан бэлтгэл хийхээр болсон. Тиймээс Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг энэ сарын 22-ныг хүртэл түр хугацаагаар завсарлуулаад байна” гэсэн юм. Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд долоон улсын баг оролцох юм байна. Манай улсын хувьд гурван багтай зоонд нь БНХАУ, Конконгийн шигшээ багтаа тааржээ. Энэ тэмцээний эхний таван байрт шалгарсан баг нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах аж. Тиймээс энэ бол алдаж болохгүй том боломж гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны зөвлөх н.Идэр-Ууган хэллээ.
МҮСБХ-ны урилгаар ирээд байгаа БНАСУ-ын шигшээ багтай, манай улсын шигшэ баг өнөөдөр хамтарсан бэлтгэл хийх юм байна. Хамтарсан бэлтгэлийн тоглолт Спортын төв ордны А зааланд олон нийтэд нээлттэй болох юм байна.
Харин цаашид хоёр холбоо нэгдэх эсэхийг тодруулахад, “Залуучууд бид хоорондоо нэгдэж, ажил үүргээ явуулж байгаа. Одоо удирдлагын түвшинд ярилцаж, санал нэгдвэл нийлэхэд бэлэн болсон. Бид нэг оргил өөд уулын хоёр талаас авираад байна. Тиймээс нэгдэх нь чухал” гэдгийг хэлж байлаа. Тиймдээ ч Алдарын танхимыг байгуулж, Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг алдаршуулж байгаа гэнэ.
Мөн МҮСБХ-ныхны ярьсан нэг зүйл нь монголын сагсан бөмбөг үндэсний хэмжээнд хөгжсөн. Гэвч өөрсдийн гэсэн заал танхимгүй байна. Заал барих газрын асуудлыг шийдэхэд туслаач гэдгийг хотын удирдлагуудад тавьж байсан юм. Хэрэв газар нь шийдэгдчихэл заал танхим барих санхүүжилтээ шийдчихсэн гэдгээ хэлсэн юм.

Г.Баатар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан