Бүсгүйчүүд нийгэмд эзлэх байр суурь, ашиг орлого, оюун ухаанаараа эрчүүдээс хавьгүй илүү байх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ удаад дэлхийд алдартай бүсгүйчүүдийн сүүдэрт дарагдсан зарим эрчүүдийн талаар мэдээлэл бэлтгэжээ.
Женнифер Лопес ба Каспер Смарт
Алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес өөрийн албан ёсны нөхөр дуучин Марк Энтонийгоос салсан даруйдаа бүжигчин залуу Каспер Смарттай дурлалын роман эхлүүлсэн нь багагүй дуулиан тарьсан билээ. Учир нь хосууд аль талаараа дэндүү тэнцвэргүйд тооцогдож байлаа. Женнифер бол дэлхийд алдартай шоу од. Харин энэ бүжигчин бол дөнгөж л шоу бизнест хөл тавьж буй. Түүнээс гадна Женнифер найз залуугаасаа 18 насаар эгч. Гэвч дуучин бүсгүй энэ бүх яриа, шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, Маркаас салсан хатуухан өдрүүдийг шинэ амрагийнхаа хажууд зөөллөн үдэж байлаа. Сайхан “7 өдөр” сэтгүүлд Женнифер “Кастер бол маш сайн залуу. Ёстой л халуухан зүрх дээ” хэмээн зоригтойгоор хэлсэн аж. Мөн тэр миний жинхэнэ найз. Би түүнд өөрт тохиолдсон бүхий л зүйлээ ярьж, асуудлаа түүнтэй зөвшилцөж чаддаг. Тэр намагй ямар ч тохиолдолд, хэзээ ч дэмжиж тэнхээ хайрлаж байдаг юм. Мөн миний хоёр хүүхдэд маш их хайртай гэжээ. Бүсгүй хэзээ ч насныхаа зөрүүнээс эмээдэггүй. Бид үнэхээр аз жаргалтай байна. Тэгэхээр надад насны зөрүү огтоос ч санаа зовоох зүйл биш хэмээн бардам хэлдэг. Жей Ло-гийн хувийн амьдрал үнэхээр ээдрээтэй байсан. Тэрээр 28 настайдаа анх жирийн зөөгч Охани Ноа гэгч залуутай гэрлэсэн. Дараа нь алдарт реппер Пафф Даддитай учир ургуулсан. Араас нь бүжигчин Крис Жадд, жүжигчин Бэн Аффлек гэсээр 2004 онд латинамерикийн алдарт дуучин Марк Энтонийтай албан ёсоор гэрлэсэн. Тэд ихэр хүүхдүүдийн эцэг эх болсон ч 2011 онд салсан билээ.
Мадонна ба Брахим Заибат
Америкийн поп дива Мадонна зөвхөн хит дуу, CD борлуулалтаараа толгой цохьдог нэгэн биш. Түүнтэй холбогдож явсан залуусын жагсаалт ч үүнээс дутахгүй их гэдэг. Хэдийгээр түүний хайрлаж дурлаж явсан зарим эр дэлхийд алдартай одод байдаг ч Мадонна үргэлж тэргүүнд нь явж сүүдрээрээ халхалж байдаг юм. АНх 1985 онд Холливудын од Гон Пеннтэй албан ёсоор гэрлэсэн ч тэдний салалтыг хүмүүс энгийн л зүйл мэтээр хүлээж авсан байдаг. Пенний дараа Уоррен Битти, Жон Кеннеди, Тони Уорд зэрэг нэр нөлөөтэй эрчүүд төдийгүй бүсгүйчүүдтэй ч холбогдож байсан.Гэхдээ эдгээр жагсаалтад онцгой улаанаар тэмдэглэгдэн үлдэх хүн нь түүний фитнесийн багш Карлос Леон. Тэр өөрөө Карлосыг кофе хамт уухыг санал болгосон байдаг. Энэ болзооны үр дүнд Лурдес гэх бяцхан гүнжтэй болсон билээ. Охины эцэг элдэв хэл аманд өртөхийг хүсэлгүйгээр хүүхдээсээ татгалзсан байна. Түүний амьдралын дараагийн хэсэг нь Британийн найруулагч Гаей Ричитэй холбоотой. Тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2000 онд Рокко нэртэй хүүтэй болсон. 2008 онд хосууд салсан ч Малавигаас Мадонна хоёр ч хүүхэд өргөж авсан байдаг. 55 нас хүрч байгаа дуучин бүсгүй гурав дахь гэрлэлтэд яарахгүй гэнэ. Учир нь тэрээр 25 настай франц гаралтай бүжигчин Брахим Заибаттай тун найрсгаар хамтан амьдардаг. “Би Брахимийг маш сайн ойлгодог. Надаас олон насаар дүү түүнтэй би үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ гэдэг юу л бол. Гэхдээ тэр надтай жирийн л эмэгтэй хүн гэдэг үүднээс хандаж чаддаг, миний хүүхдүүдтэй хэл амаа ойлголцдог. Түүнтэй хамт байхад үнэхээр хөгжилтэй, гэхдээ тэр хэзээ ч өөртэй нь тоглоом шиг харилцахыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ одоо надад өөр хэн нэгэнтэй танилцах хүсэл төрөөгүй л байна. Та бүхэн намайг үнэхээр романтик эмэгтэй гэж мэднэ биз дээ. Би бол хэзээ ч эмчлэгдэшгүй романтик хүн. Би одоо хүртэл эрчүүдтэй харилцах харилцаан дээр алдаа гаргадаг хүн дээ” хэмээн Мадонна ярьжээ.
Бритни Спирс ба Дэвид Лукадо
Америкийн поп гүнж гэгддэг алдарт дуучин
Бритний Спирч хэдий 30 хүрсэн ч түүний хувийн амьдрал дуу хөгжмийн ертөнцөд
гаргасан амжилтынх нь хаана нь ч хүрэхгүй л байна. Анхны хайр нь Диснейн “Микки
Маус клуб” шоуны хамтрагч Жастин Тимберлэйк байсан аж. Дөрвөн жил үерхсэн ч
2001 онд хоёулаа дэлхийд алдартай болох үеэс албан ёсоор харилцаагаа тасалсан
байна. Нэр алдрын оргилд хүрсэн Бритни хувийн амьдралдаа нэг л хөлөө олохгүй
байсаар 2004 оны нэгдүгээр сарын 3-нд багийн анд Жейсон Александртай гэрлэсэн
байна. Лос Вегаст бүртгүүлсэн тэдний гэрлэлт ердөө 55 цагийн настай байжээ.
Өөрийн гэсэн гэр бүлтэй болох дараагийн мөрөөдөл нь төдийлэн нэр алдарт
хүрээгүй рэпер Кевин Федерландын заяаны ханиар сонгосон явдал байлаа. Хоёр жилийн турш хэлтэй амтай, хэрүүл
тэмцэлтэй байсан ч хосууд хоёр хөөрхөн хүүтэй болсон. Түүний амьдралд гарч
ирсэн дараагийн эр нь түүний туслах Жейсон Трэвик. 2011 онд хосууд сүй тавьсан
бөгөөд сэтгүүлчид тэдний хуримын өдрийн анаж байсан ч энэ оны нэгдүгээр сард
салсан гэдгээ зарласан. Гэвч поп оды ганцаардал удаан үргэлжилсэнгүй. Хайрын
өдрөөр тэрээр Дэвид Лукадо гэх хэн ч үл мэдэх залуутай олны нүднээ гарч
ирсэн. 27 настай энэ залуу бол энгийн л
нэг хуулийн фирмийн ажилтан гэнэ. Бритнигийн аав тэдний энэ харилцаанд их л
сэтгэл хангалуун байгаа аж.
Женнифер Энистон ба Жастин Теру
Олон ангит киноны од Женнифер Энистон 2000 онд Холливудын од Брэд Питтэй гэрлэсэн бөгөөд тэднийг жинхэнэ тохирсон хосууд хэмээн хүн бүр магтаж байлаа. Гэвч кино дэлгэцнээ төдийгүй амьдралд сайхан хос гэгдэж байсан тэд 2005 онд салах болсноо зарласан. Женнифер олон жилийн турш ганц бизе явсаар 2011 онд төдийлэн олны танил болж амжаагүй жүжигчин Жастин Теруг сонгосон юм. Тэд өнгөрсөн жил сүй тавьсан ч найз нөхдийнх нь ярьж байгаагаар тийм сайхан хосууд биш бололтой. Бие биедээ төдийлэн тэмүүлэхгүй байгаа ч хосууд энэ сарын дундуур хуримын өдрөө товлосон. Женниферийн аавын төрсөн Крит аралд тэд хуримлахаар зэхэж байсан ч зуны төгсгөлд хэмээн хойшлуулсан байна.
Деми Мур ба Эштон Катчер
Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Деми Мур өнөөдрийг хүртэл насныхаа ханийг олоогүй л яваа нэгэн. Анхны гэрлэлт болох рок хөгжимчин Фредди Мураас салаад 1987 онд жүжигчин Брюс Уиллистай гэрлэж 13 жилийн хамтын амьдралдаа тэд 3 хүүхдийн эцэг эх болсон. Гэвч бараг л хайртай хос бүрийн үлгэр жишээ болж байсан хосууд 2000 онд салж, Деми нэр алдарт гараагүй бас өөрөөс нь 15 насаар дүү жүжигчин Эштон Катчертай амьдарч эхлэв. Тэд 2005 онд 150 зочин урьж даруухан хуримласан гэнэ. Энэ өдрөөс эхлэн Катчер нэр алдрын оргил руу шулуун замаар өгсөв. Деми энэ талаар ярихдаа нөхөртөө боломж олгохын тулд би түүний сүүдэр нь болж байлаа гэсэн байдаг. Гэвч гэрлэснээс зургаан жилийн дараа нөхрөө төрсөн өдрөөрөө нууц амрагтайгаа байхад нь барьсан Деми салах өргөдлөө өгчээ. Демигийн хувьд энэ бол үнэхээр аймшигтай сэтгэл зүйн цохилт болсон бөгөөд эмнэлэгт хэвтэж хуучин нөхөр нь эргэж ирэхэд хүргэсэн байдаг.
Натали Портман ба Бенджамин Мильпье
Натали Портман бол дэлхийд алдартай их сургууль төгссөн, мах иддэггүй, хүмүүнлэгийн ажилд үргэлж манлайлж оролцдог хэзээ ч дуулиан шуугианд өртдөггүй гэх зэргээрээ алдартай бүсгүй. Түүний хувийн амьдрал яг л нэр алдар шиг нь цэвэр. Хэдийгээр сэтгүүлчид түүнийг олон арван жүжигчин, бүжигчин, дуучинтай нэр холбож бичиж байсан ч тэр хэзээ ч барьц алдаагүй юм. Түүний хувьд заяаны хань гэдэг ухагдахуун хамгийн чухал байлаа. “Хар хун” бол түүний амьдралд олон хуудас нээсэн кино юм. Энэ киноны зураг авалтын үеэр Нью-Йоркийн балетчин Бенджамин Мильпьетэй танилцаж, 2010 оноос тэд болзож удалгүй сүй тавьж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон. Хэдийгээр Бенджаминий гудамжаар явж байхад хүмүүс төдийлэн таньдаггүй ч Наталитай хамт явбал... Хэдийгээр Бенджамин хайртай гэргийнхээ сүр сүүдэрт дарагддаг ч энэ нь тэдний гэр бүлийн харилцаанд төдийлэн саад болдоггүй аж.
Шэрон Стоун ба Мартин Мика
Шэрон Стоун бол Холливудын хамгийн ухаантай эмэгтэй. Түүний гайхалтай гоо үзэсгэлэн, өөрийгөө авч яваа байдлыг өмнө ямар ч эр барьц алддаг.Түүний анхны эр нөхөр нь телевизийн найруулагч Майкл Гринбург байсан ч гурван жил л хамт амьдарсан аж. 12 жилийн турш ганц бие явсан бүсгүй 1998 онд Фила Бронштейн гэх San Francisco Chronicle сонины редактортой гэрлэжээ. Хосууд хүүхэдгүй байсан учраас хоёр хүүхэд өргөж авчээ. Гэсэн ч 2004 онд гэрлэлтээ цуцлуулж, Шэрон ахин хоёр хүүхэд өргөж авсан байна. Өнгөрсөн жилээс 54 настай жүжигчин маань аргентин гаралтай загвар өмсөгч Мартин Микатай болзож эхэлжээ. 27 настай загвар өмсөгч эртэй болзсон өдөр хоногуудыг нь хэвлэлийнхэн 8 сарын настай байлаа гэж бичиж байсан ч тэд өнөөдрийг хүртэл аз жаргалтайгаар гар гараа атгалцан яваа гэнэ.