Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Г.Өсөхбаяр: Хэрэв зардал нь байвал сар руу нисмээр байна
-Хамгийн түрүүнд -30 хэмийн хүйтэнд аялаад хойд туйлын 90 градуст төрийн далбаагаа мандуулаад ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн хойд туйлын 90 градусыг эзлээд ирлээ.
-Хойд туйлын 90 градуст төрийн далбаагаа мандуулж байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Өмнө нь, дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч байсан бол энэ удаа Хойд туйлаас Монголын ард түмэнтэйгээ ингэж учран золгохын ерөөлтэй байж дээ гэж бодож байлаа. Ямартай ч, аяллыг минь дэмжсэн ард түмэндээ баярлалаа.
-Өмнө нь өндөр ууланд авирдаг байсан бол энэ удаа хүйтэн уур амьсгал дундуур алхаж, аяллаа шүү дээ. Аяллын үед олон л саад бэрхшээл гарсан байх?
-Мэдээж, бэрхшээл их байлаа. Гэхдээ сэтгэлзүйн бэлтгэл сайн байсан учраас учирч болох олон саад бэрхшээлийг даван туулах чадвар надад байсан. Бидний аялал 89 дүгээр өргөргөөс 90 градус хүртэл 200 орчим км замыг туулсан. Уг нь, аяллын танилцуулгаар 110 км зам туулна гэсэн боловч туйлын мөсөн доор маш их даралттай ус байгаа учраас мөс үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Тиймээс аяллын зам жаахан урт санагдсан. Ууланд авирахад өдөр өнгөрөх тусам ачаа хөнгөрдөг. Хоол хүнс хасагдаад тэр шүү дээ. Гэтэл туйлд өдөр өнгөрөх тусам л хүндрээд байсан. Авч явсан хувцас, хөнжил гээд бүгд хөлдчихсөн учраас.
-Саад бэрхшээл олон тохиолдсон ч бас эерэг зүйл байв уу?
-Надад хамгийн сайхан санагдсан зүйл гэвэл ууланд гараад ус буцалгаж уухад бүлээн байдаг нь. Харин туйлд буцалсан ус халуунаараа л байсан. Даараад, хамаг хувцас хөлдчихсөн явж байхаас илүү сайхан зүйл гэж үгүй. Бас өндөр уулын оргилд гарахад хүчилтөрөгч дутагддаг бол хойд туйлд хүчилтөрөгч дутагдана гэж үгүй.
-Таныг төрсөн өдрөөрөө дэлхийн зулайд хүрсэн гэж сонссон...?
-Миний амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Багийн ахлагчаасаа би төрсөн өдрөөрөө хүрэх газартаа очмоор байна гэж гуйсан. Багийнхан маань ч гэсэн нэлээд шахуу маршрутаар явсан. Хүн бүрт тохиолдоод байдаггүй сайхан мөч байлаа. Багийнхан маань 90 градусын цэгээ олон тойрч зогсч байгаад төрсөн өдрийн дуу надад дуулж өгсөн.
-Багийнхан гэснээс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Анх очоод багаа бүрдүүлсэн чинь дөрвөн хүнтэй болчихсон. Гэхдээ тийм бүрэлдэхүүнтэй аялалд гарахыг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд долоон хүнтэй аялалд гарахад нэг нь биеийн байдлаасаа болоод буцсан. АНУ, Англи, Португали, Австрали улсын хүмүүстэй баг болж явсан.
-Хөвсгөлд ид хүйтэн байхад бэлтгэлээ хийсэн шүү дээ. Тэгэхээр -30 градуст аялахад арай дөхөм байсан байх?
-Туйлын -30 хэм нь их хуурай, хүйтэн уур амьсгалтай байдаг юм билээ. Монголын минь тэсгим хүйтэн өвөл цаанаа л нэг уяруу санагдлаа. Хаана ч явсан эх орон шиг сайхан зүйл гэж алга. Манай Монгол хүйтэн л дээ. Гэхдээ энэ чинь хойд туйл. Цас мөс нь мэдэгдэхгүй, хэдэн сая жил хайлаагүй хүйтэн уур амьсгал шүү дээ.
-Хойд туйлд нар мандаж, жаргадаггүй гэсэн...?
-/гараа нүднийхээ урд бариад/ Тэнгэрийн хаяанаас дөрвөн хуруу зайд л нар үргэлж байдаг. Гэхдээ туйлын нар илчгүй нэг л бүүдгэр. Унтсан, боссон ч үргэлж гэрэлтэй байдаг.
-Ариун цэврийн асуудлаа хэрхэн шийдэж байв?
-Цасаар. /инээв/ Цаснаас их зүйлгүй болохоор цасаар гар нүүрээ угаагаад л, цаасаар арчаад яваад л байлаа.
-Дараагийн аяллаа хаашаа хийхээр төлөвлөсөн бэ. Бодсон, мөрөөдсөн зүйл?
-Надад мөрөөдөл болон бодож, санаж төлөвлөсөн олон сайхан аялал байгаа. Хэрэв зардал нь байвал сар руу нисмээр байна.
-Нээрээ явахаасаа өмнө 90 градусын мөс байнга шилжиж байдаг учраас очсон хүн бүр нэг газраа давтахгүйгээр төрийн далбаагаа мандуулдаг гэж байсан?
-Тийм ээ. Мөс нь үргэлж хөдөлгөөнд байдаг учраас надаас өмнө очсон хүний цэгийг би давтахгүй. Очоод хааш хаашаагаа 10 метрийн зайтай газар GPS-ээрээ хайгаад 90 градусыг олсон. /зургаа үзүүлэн/ Яг миний баруун хөлийн доор 90 градус байгаа.
iimerhuu shouchin teneguud elbegdorj nart hariutslaga tootsoh heregtei hoid tuild ochiogui baij ard tumniig doromjoloh heregui
Bitgii Davaraa.medrel muutaa gej .shouchin
ene odoo yund xend xeregtei yumbedee??
90gradus gedeg untsgiin hemjee hviten bish. usuhuu zardal guisan teneg yariagaa bolilfoo.hvseed baigaa bol uuruu zardlaa bosgo.ene chinii huwiin asuudal.chi gawiya baiguulsan.gewch tenegteed baihaar yamarch vne hvndgvi bolood bn.
ёстой л саваагүй нохой саранд хуцна 90 градуст энэ өсөхөө хором тэсэхүү хаана зураг даруулаад ирсэн чинь хиймэл дагуулаас харагдаж байна
davarsan durak
zardaliig chin ugii sarluu nis bitgii butsaj ireerei
naad usukh bayarchine jargasan gar baina daa hogiin hulgaich daa
ТЭГЭЭ
savaagui nohoi sarand hutsnaa gej ...
Нэгхэн сарын өмнө л түүний бахархал дэлхийн дээвэр Эверест, Маккенли, Килиманжаро байсан. Гэтэл тэр одоо хойд туйлын 90 градус буюу дэлхийн зулайд хүрсэн анхны монгол хүн боллоо. Бахархаад баршгүй нэр төр, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл.
Монгол хүний чанарыг дэлхийд таниулан яваа залуу бол гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр. Яг сарын өмнө хойд туйлыг зорьсон тэрээр өнгөрсөн сарын 20-нд зорилгоо биелүүлсэн. Тэр эх орондоо ирээд сэтгүүлчидтэй амжилтаа хуваалцахаар уулзлаа.
Монгол хүний чанарыг дэлхийд таниулан яваа залуу бол гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр. Яг сарын өмнө хойд туйлыг зорьсон тэрээр өнгөрсөн сарын 20-нд зорилгоо биелүүлсэн. Тэр эх орондоо ирээд сэтгүүлчидтэй амжилтаа хуваалцахаар уулзлаа.
-Хамгийн түрүүнд -30 хэмийн хүйтэнд аялаад хойд туйлын 90 градуст төрийн далбаагаа мандуулаад ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн хойд туйлын 90 градусыг эзлээд ирлээ.
-Хойд туйлын 90 градуст төрийн далбаагаа мандуулж байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Өмнө нь, дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч байсан бол энэ удаа Хойд туйлаас Монголын ард түмэнтэйгээ ингэж учран золгохын ерөөлтэй байж дээ гэж бодож байлаа. Ямартай ч, аяллыг минь дэмжсэн ард түмэндээ баярлалаа.
-Өмнө нь өндөр ууланд авирдаг байсан бол энэ удаа хүйтэн уур амьсгал дундуур алхаж, аяллаа шүү дээ. Аяллын үед олон л саад бэрхшээл гарсан байх?
-Мэдээж, бэрхшээл их байлаа. Гэхдээ сэтгэлзүйн бэлтгэл сайн байсан учраас учирч болох олон саад бэрхшээлийг даван туулах чадвар надад байсан. Бидний аялал 89 дүгээр өргөргөөс 90 градус хүртэл 200 орчим км замыг туулсан. Уг нь, аяллын танилцуулгаар 110 км зам туулна гэсэн боловч туйлын мөсөн доор маш их даралттай ус байгаа учраас мөс үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Тиймээс аяллын зам жаахан урт санагдсан. Ууланд авирахад өдөр өнгөрөх тусам ачаа хөнгөрдөг. Хоол хүнс хасагдаад тэр шүү дээ. Гэтэл туйлд өдөр өнгөрөх тусам л хүндрээд байсан. Авч явсан хувцас, хөнжил гээд бүгд хөлдчихсөн учраас.
-Саад бэрхшээл олон тохиолдсон ч бас эерэг зүйл байв уу?
-Надад хамгийн сайхан санагдсан зүйл гэвэл ууланд гараад ус буцалгаж уухад бүлээн байдаг нь. Харин туйлд буцалсан ус халуунаараа л байсан. Даараад, хамаг хувцас хөлдчихсөн явж байхаас илүү сайхан зүйл гэж үгүй. Бас өндөр уулын оргилд гарахад хүчилтөрөгч дутагддаг бол хойд туйлд хүчилтөрөгч дутагдана гэж үгүй.
-Таныг төрсөн өдрөөрөө дэлхийн зулайд хүрсэн гэж сонссон...?
-Миний амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Багийн ахлагчаасаа би төрсөн өдрөөрөө хүрэх газартаа очмоор байна гэж гуйсан. Багийнхан маань ч гэсэн нэлээд шахуу маршрутаар явсан. Хүн бүрт тохиолдоод байдаггүй сайхан мөч байлаа. Багийнхан маань 90 градусын цэгээ олон тойрч зогсч байгаад төрсөн өдрийн дуу надад дуулж өгсөн.
-Багийнхан гэснээс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Анх очоод багаа бүрдүүлсэн чинь дөрвөн хүнтэй болчихсон. Гэхдээ тийм бүрэлдэхүүнтэй аялалд гарахыг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд долоон хүнтэй аялалд гарахад нэг нь биеийн байдлаасаа болоод буцсан. АНУ, Англи, Португали, Австрали улсын хүмүүстэй баг болж явсан.
-Хөвсгөлд ид хүйтэн байхад бэлтгэлээ хийсэн шүү дээ. Тэгэхээр -30 градуст аялахад арай дөхөм байсан байх?
-Туйлын -30 хэм нь их хуурай, хүйтэн уур амьсгалтай байдаг юм билээ. Монголын минь тэсгим хүйтэн өвөл цаанаа л нэг уяруу санагдлаа. Хаана ч явсан эх орон шиг сайхан зүйл гэж алга. Манай Монгол хүйтэн л дээ. Гэхдээ энэ чинь хойд туйл. Цас мөс нь мэдэгдэхгүй, хэдэн сая жил хайлаагүй хүйтэн уур амьсгал шүү дээ.
-Хойд туйлд нар мандаж, жаргадаггүй гэсэн...?
-/гараа нүднийхээ урд бариад/ Тэнгэрийн хаяанаас дөрвөн хуруу зайд л нар үргэлж байдаг. Гэхдээ туйлын нар илчгүй нэг л бүүдгэр. Унтсан, боссон ч үргэлж гэрэлтэй байдаг.
-Ариун цэврийн асуудлаа хэрхэн шийдэж байв?
-Цасаар. /инээв/ Цаснаас их зүйлгүй болохоор цасаар гар нүүрээ угаагаад л, цаасаар арчаад яваад л байлаа.
-Дараагийн аяллаа хаашаа хийхээр төлөвлөсөн бэ. Бодсон, мөрөөдсөн зүйл?
-Надад мөрөөдөл болон бодож, санаж төлөвлөсөн олон сайхан аялал байгаа. Хэрэв зардал нь байвал сар руу нисмээр байна.
-Нээрээ явахаасаа өмнө 90 градусын мөс байнга шилжиж байдаг учраас очсон хүн бүр нэг газраа давтахгүйгээр төрийн далбаагаа мандуулдаг гэж байсан?
-Тийм ээ. Мөс нь үргэлж хөдөлгөөнд байдаг учраас надаас өмнө очсон хүний цэгийг би давтахгүй. Очоод хааш хаашаагаа 10 метрийн зайтай газар GPS-ээрээ хайгаад 90 градусыг олсон. /зургаа үзүүлэн/ Яг миний баруун хөлийн доор 90 градус байгаа.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
*****
ovoo yum bolov uu gesen chini bie-ee toochihson davarsan bandi baina.
2013.05.04
2013.05.04
2013.05.04
2013.05.04
2013.05.04
2013.05.04
2013.05.04
2013.05.03
2013.05.03
2013.05.03
2013.05.03