Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтнууд хаана амьдардаг вэ


Тэрбумтан, улс төрийн элитүүд амьдрах дуртай дүүрэг гэж байдаг. Алдарт “Форбс” сэтгүүлээс орон орны ийм дүргүүдийг тодруулжээ.




Ганнам /Өмнөд Солонгос/

Алдарт дуу бүжгийн ачаар энэ дүүргийг өнөөдөр дэлхий нийтээр мэддэг болсон. Энэ дүүрэгт нь үйлдвэр цөөн болохоор утаа багатай байжээ. Иймд Өмнөд Солонгосын баячууд хотын утаанаас зугатан энд газар авч, тансаг харш барьж эхэлсэн аж. Байрны үнэ нэг ам метр нь 5500 ам.доллараас эхэлдэг. Онцгой таатай газар баригдсан байшингуудынх бол нэг ам метр нь 10 мянган ам.доллар хүрдэг. Энэ дүүрэгт 500 мянга гаруй хүн амьдардаг.

“Рублёвка” /Орос/

Москвагийн ойролцоо зам дагуу байрладаг “Рублёвка” нэртэй хэсэг газар нь Оросын тэрбумтнуудын амьдрах дуртай дүүрэг юм.  Анх хувьсгал ялсны дараа И.Сталин, Ф.Дзержинский, А.Микоян гэх мэт большевик Засгийн газрын өндөр албан тушаалтнууд энэ газар зуслангаа байгуулснаар ийн өнөөдрийг хүртэл алдартай болох гараа нь эхэлжээ. Яваандаа Зөвлөлтийн төр, Засгийн газрын гишүүд, улс төрийн элитүүд энд зуслан  барьдаг уламжлалтай болсон байна.
1990 онд Зөвлөлт задран унасны дараа шинээр үүссэн баячууд нь Төрийн өндөр албан тушаалтнуудтай ойр байхын тулд зуслангаа мөн л энэ газар барих болсон байна. Газрын үнэ нь 2005 онд огцом өсч нэг ам.метр газар 200 мянган ам.долларт хүрч байсан аж.

Carbon Beach /Малибу/

Номхон далайн энэ эргийг “Тэрбумтнуудын на­ран шарлагын газар” гэж нэрлэдэг. Нэг ам.метр нь хоёр сая ам.долларын үнэтэй. Ийм үнэтэй газар барьсан байшин нь мэдээж хэдэн арван сая ам.долларын үнэтэй. Тийм боло­хоор Карбон би­чид баригдсан хар­­шуудыг тэр­бумтнууд л авдаг. Жишээлэхэд, “Oracle”-ийг үн­дэс­лэгч Ларри Элли­сон 2012 онд “Yаhoo!“-гийн экс захирлаас 36.9 ам.доллараар байшин худалдан авч байсан юм. Энэ байшин нь есөн унтлагын өрөөтэй, 13  ариун цэврийн өрөөтэй. Байшинг тойроод өөр зургаан тэрбумтны харш байдаг. “Microsoft”-ын үүсгэн байгуулагчдын нэг Полл Аллений харш гэх мэт. Карбон бичид аж төр­дөг тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ нь 80 тэрбум ам.доллар.


Уэнтворт /Их Британи/

Уэнтворт Эстейти дэлхийн хамгийн үнэтэй эдлэн газрын нэг. Үүнийг анх 1923 онд коттежийн тосгон хэлбэрээр барьж эхэлжээ. Газрыг худалдан авч, харшуудаас бүрдсэн энэ тосгоныг барьж эхэлсэн хүн нь Уолтер Таррант юм. Харамсалтай нь, дэлхийн хоёрдугаар дайн гэх  мэт давж болшгүй олон хүчин зүйлийн улмаас Таррант дампуурч газраа дутуу баригдсан байшингуудтай нь зарахаас өөр аргагүй болжээ. Одоо Уэнтворт Эстейти нь 700 гектар талбайтай  тансаг газар. Энд нэр алдартай, хөрөнгө мөнгөтэй хүмүүс харш худалдан авах дуртай. Нэр алдартай амбицтай хүмүүс шинээр байшин худалдан авах болгондоо элдэв өөрчлөлт хийх гээд байсан болохоор 1964 онд тусгайлан хууль гаргаж байшин худалдан авсан хүн юу хийж болох, юу хийж болохгүйг хатуу зааж өгсөн байдаг аж. Энд Брунейн Султан, дуучин хөгжимчин Элтон Жон гэх мэтийн хүн харш худалдан авсан байдаг.

 Дэнъэнтефу /Япон/

Токиогийн Дэнъэнтефу дүүрэг хотын төвөөс 10 км-ийн зайд Тамагав голын эрэгт байрладаг. Энэ дүүргийг Япон маягийн капитализмын эцэг гэгддэг бизнесмэн Эйити Сибусава нь 20 дугаар зууны эхээр үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулах шалтгаан нь 1898 онд гарсан “Ирээдүйн цэцэрлэгт хот” гэдэг ном юм. Энэ номыг зохиогч Эбенизер Ховард нь тухайн үеийн том хотуудын  хүн амын хэт нягтрал, бохир заваан байдал зэргийг эрс шүүмжлээд хот ба тосгон хоёрын давуу талыг зэрэг агуулсан “хот-цэцэрлэг” барих шинэ санааг дэвшүүлсэн юм. Энэ номыг уншсан Эйити Сибусава нь тусгайлан газар худалдаж аваад Англиас уран барилгачдыг урьж бариулжээ. Сонирхуулахад, энэ дүүрэг нь 1923 оны Токиогийн аймшигт газар хөдлөлтийн үеэр яагаад ч эсэн мэнд үлдсэн байдаг. Энэ дүүрэгт жижигхэн газартай байшингийн үнэ  гурав, дөрвөн сая ам.доллар хүрдэг.

 Карен / Кени/

Зүүн Африкийн хамгийн том хотын нэг нь яах аргагүй Найроби юм. 19 дүгээр зууны сүүлээр Английн колонч­логчдын үүсгэн байгуулсан энэ хот нь өдгөө Кени улсын нийслэл болсон. Энэ хот нь Зүүн Африкийн хамгийн том ядуусын хороололтой гэдгээрээ алдартай. Кибера нэртэй энэ дүүрэгт 170 мянган ядуус амьдардаг. Хотын хамгийн тансаг дүүрэг. Төвөөсөө 20 км-ийн зайтай оршдог бөгөөд Карен гэж нэрлэдэг. Дүүргийг хорь гаруй жилийн өмнөөс энд кофе тариалан амьдарч байсан Данийн зохиолч Карен Бликсений нэрээр нэрлэжээ. Карен тансаг дүүрэг болохоор хүн амын нягтралаараа ядуусын хороолол Киберагаас 200 дахин бага. Өөрийн гэсэн тусдаа эмнэлэгтэй, сургуультай, өндөр үнэтэй дэлгүүртэй. Энэ дүүрэгт долоон унтлагын өрөөтэй харшийг хоёр сая ам.доллараар худалдан авч болно.

0 Сэтгэгдэл
Zaisan ene bol MGL iin ooo shassssssssssssss
Жишээлэхэд, “Oracle”-ийг үн­дэс­лэгч Ларри Элли­сон 2012 онд “Yаhoo!“-гийн экс захирлаас 36.9 ам.доллараар байшин худалдан авч байсан юм. Дансыг нь олоод өгчих? Би 40$ явуулаад авч болох юм биш үү?
Хамгийн их уншсан