Интернэтээр тэнэж байтал оросын нэгэн сайтад энэ оны хоёрдугаар сарын 24-нд оруулсан ийм материал харагдав. Зураг нь танил санагдсан болохоор сонирхтол ийм утгатай мэдээ аж.
Бразилийн цагдаа нар 83 настай тэтгэврийн хөгшний гэрээс нэг тонн хар тамхи илрүүлжээ. Эмээ хар тамхиа газарт булсан байсан гэнэ. Мэдээж тэр газар дээрээ байрлуулсан контейнер буюу чингэлгээ маш сайн шавахаа ч мартсангүй.
Ганц бие эмээг өөрийн эзэмшлийн дүүрэгтээ хамтрагчтайгаа байхад нь баривчилсан байна. Түүний хамтрагч нь цагдаагийн дэг журмыг сахиагүйн улмаас халагдсан нэгэн байжээ. Хар тамхи наймаалагчдын бүлгийг толгойлж байсан баригдашгүй эмгэнийг утасны нэгэн гэнэтийн дуудлага ярианы ачаар илрүүлж баривчилжээ.
Энэ чинь ёстой жинхэнэ танхай эмээ байна даа.
Сүүлийн үед жиргээчдийн дунд "од" болоод байгаа Танхай эмээ энэ хүний зургийг ашиглан эвлүүлэг хийдэг аж.
Ингээд олныг нуршилгүй танхай эмээгийн зургуудаас орууллаа.
эх зураг
Монголын танхай эмээгийн эвлүүлэг