Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ленинийг хэн алсан бэ


Дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленинийг өөрийнхөө үхлээр үхээгүй гэж америкийн эрдэмтэд үзэж байна. Тэд их удирдагч өөрийнхөө үхлээр, бас өвчнөөр үхээгүй түүнийг хордуулсан гэдэг. АНУ-ын Мэрилендийн их сургуулийн Анагах ухааны сургуульд болсон олон улсын бага хурал дээр америкийн судлаач Гарри Винтерс, оросын түүхч Лев Лурье нар ийм таамаг дэвшүүлж байна.
Ленин 1924 оны нэдүгээр сарын 21-нд 53 насандаа нас барсан. Эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр бол тархины цусан хангамжийн илүүдэл,  тархины зөөлөн эдэд цус хуралдсанаас болсон гэдэг. Түүх ч Лурье Ленин багшийг 1921 онд цус харвасан, баруун тал нь мэдээгүй болсон гэдэг ч 1924 оны эхээр Ленин анд явж байсан гэсэн баримт гараад ирдэг.

Өмнө дурдсан Винтерс гэгч Лениний өвчний түүхийг удаан судалж үзсэний эцэст түүнийг үхэхээсээ өмнө бүр идэвхтэй хөдөлж ярьж байсан гэж байна. Гэсэн атлаа Лениний биеэс ямар нэгэн хордуулсан ул мөр олоогүй. Ийм ч болохоор энэ тамгийг бүр эрт орхисон байдаг. 

Дахиад л өнөөх тархины асуудал. Эрдэмтэд түүний тархины тухайд ямар нэгэн ноцтой зүйл байгаагүй гэдэг. Яагаад гэхээр нэгдүгээрт тэр залуу байсан. Хоёрдугаарт өмнө нь ийм өвчнөөр асуудал гарч байгаагүй.
Тэгээд ч Ленин тамхи татдаггүй, тамхи татдаг хүнээс бүр зай барьдаг байсан. Тэр жингийн талаар ямар нэг асуудал бас байгаагүй.

Нас барсных нь дараагаар хувьсгалын удирдагчийг тэмбүүгээр өвчилж, энэ хүндэрснээс нас барсан гэсэн яриа гарсан ч бас нотлоогүй. Тэр цагт тэмбүүгийн эсрэг эм нь аюултай байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр энэ өвчнөөр халдварласан байсан бол аюултай үр дагаварт хүрч мэдэх юм.
Харин Лениний удамд эрт нас бардаг муу удамшил байсан байж болох. Эцэг нь 54 насандаа өөд болсон. Тэгэхээр ийм үр дагавар цусанд нь байсан байх. Нөгөө талаар Ленин байнгын сэтгэлзүйн дарамт, аюул дунд амьдарч байсан нь нөлөөлөсөн байж магадгүй гэсэн таамаг байдаг.

Лурье бол Ленинийг хордуулсан гэж үздэг хүн. Харин хэн хордуулсан байж болох вэ. Захиалагч нь Иосиф Сталин байж болох. Тэр ЗХУ-ын удирдагч болохыг туйлын хүсч байсан ч шинэ төрийг үндэслэн байгуулагч Ленин үүний эсрэг байсан.

Ленинийг алсан байж болох өөр нэг хүн бол түүний мөнхийн дайсан Лев Троцкий.
Владимир Ильич нас барахынхаа өмнөхөн Сталин Засгийн эрхэнд гарахыг мөрөөдөж үүнийхээ тулд Троцкийтой холбоотон болж магадгүй гэсэн таамаг гаргаж анхааруулж байсан. Нээрээ л их удирдагчийн нас барсан нь Сталиныг засгийн эрхэнд гарах замыг шулуутгасан л даа.
Магадгүй нэг алуурчин нь нөгөө нэг алуурчнаа хөнөөчихсөн ч юм бил үү.

0 Сэтгэгдэл
Stalin l nuhsan biz dee
Хамгийн их уншсан