Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг зургийн түүх буюу немцүүдийн тухай


1942 оны наймдугаар сарын 25-нд зөвлөлтийн нисгэгч, хошууч Антонов.Я.И агаарт үүрэг гүйцэтгэж Моздок орчимд байсан немцүүдийн нисэх буудлыг дайрах үедээ онгоц нь сөнөж, шүхрээр буужээ. Зөвлөлтийн баримт бичгээр бол түүнийг амь үрэгдсэн гэж тэмдэглэж. Харин түүнийг  немцийн сөнөөгч онгоцны 77 дугаар дарга Гордон Голлоб унагасан байна. Антонов шүхрээр буун олзлогджээ.
Немцийн ас нисгэгч Гюнтер Ралль хожим нь бичсэн “Миний зуны тэмдэглэл” номдоо энэ тухайд ингэж бичсэн байна.

“1942 оны есдүгээр сарын 21-нд манай буудлыг дайрсан зөвлөлтийн таван ч МиГ-3 онгоцны талыг нь би сөнөөсөн юм. Нэгийнх нь нисгэгч манай буудлын ойролцоо шүхрээр бууж аврагдсан. Манайхан түүнийг машинаар дор нь л аваад ирсэн. Түүнийг бүслээд авахад тэрээр гар буугаараа сумаа дуустал буудсан ч азаар хэн нэгнийг оноогүй юм. Онгоцноос үсрэхдээ юманд цохьсон болов уу гэмээр духандаа бяцхан бэртэлтэй орос нисгэгчийг бидэн дээр авчирлаа.
Сайндаа л 20 орчим настай болов уу гэмээр, шаргал үстэй, хөнхөр нүдтэй  нисэгч залуугийн уруул дээр инээмсэглэл тодорч байсан юм даг. Энгэр дээр нь гурван одон тэмдэг байсны нэгийг бид “ЗХУ-ын баатрын алтан таван хошуу” гэж мэдэж байлаа. Өөрсдийнх нь сурталчилдгаар хамгийн хүнлэг биш хэрцгий фашистууд өөртэй нь хүмүүнлэгээр харилцан ярьж байгааг тэр залуу талын монголчуудын төлөөллийн хувьд их л гайхаж байх шиг байсан. Харин бидний өмнө бол ямар ч байсан цэрэг хүн л зогсч байлаа. Тэр айсан  байсан. Тамхи өгөхөд татахгүй, би өөрөө нэгийг татахад л тэр авч байлаа. Бензиний канистрт хийсэн хүйтэн цай өгөхөд бас л уухгүй болохоор нь би үлгэр үзүүлж нэг аягыг уусны дараа л тэр уусан юмдаг.

Бид нэг орос хэл мэддэг  бага даргыг олж суугаад ярьж эхэлсэн. Агаарын тулаан, ер нь дайны тухай гээд л.....Түүний ярианаас харжээ байхад тэр өөрийн итгэл үнэмшлээсээ салж чадахгүй байгаа нь анзаарагдаж байсан. Түүнийхээр бол тэдний улс төрийн ажилтнууд нь бидний тухай, улаан арми дотор юу ярьдгийг мэдэж болохоор байлаа. Суртал нэвтрүүлэг нь үзэн ядахыг төрүүлдэг, үзэн ядах нь харгислалыг, харгислал нь шинэ суртал нэвтрүүлгийг төрүүлдэг гэдэг л энэ. Ёстой чөтгөрийн тойрог.

Зөвлөлтийн нисгэгчийг нэг тийшээ хүргээд өгөх боломжгүй байснаас тэр бидэнтэй хэдэн өдөр хамт байсан. Түүнийг хаа нэгтээ хорьж цагдах шаардлага бидэнд байсангүй. Тэр манай нисэх буудал дээгүүр, ямар ч хараа хяналтгүйгээр  чөлөөтэй явж байдаг байв. Тэр зугтахыг оролдоогүй. Зугтаах гэж оролдвол нэгд бүтэхгүй, хоёрт бидний итгэлийг алдана гэдгээ мэдэж байсан байх л даа. Дараа нь бид түүний шархадагсадтай хамт цэргийн эмнэлэг рүү явуулсан. Чухам тэгээд юу болсныг бүү мэд” гэсэн байдаг.

Гюнтер Ралль ингэж бичсэн байна. Гэхдээ ЗХУ-ын баатар Антоновын хувь заяа өнөө хэр тодорхойгүй байгаа юм. Раллийн хэлсэнд итгэхгүй байх хэд хэдэн зүйл энд байгаа. Тэр орос нисгэгчийг сайндаа л 20 нас хүрч байгаа гэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Антонов тэр жил 34 настай байсан. Ралль бас МиГ-3 онгоц унагасан тухай бичсэн атал Антонов И-153 онгоцоор нисч байсан. Бас тулаан болсон, Антоновын олзлогдсон сар өдөр зөрж байгаа юм. Антоновыг Ралль ахмад гэсэн бол Антонов хэдийнээ хошууч болчихсон байж.
Гэхдээ Антоновын олзлогдсон нь үнэн. Түүнийг хорих лагериас оргож дайсны ар талд нууцаар ажиллаж байсан сувилагч бүсгүйнд нуугдаж байсан. Дараа нь Ейск хот руу очсон гэдэг.  Мөн Хар далайн флотын тагнуулын хэсэгтэй холбоо тогтоон тэнд байлдсан гэсэн мэдээ ч бий.

0 Сэтгэгдэл
Хөөрхий энийг бичигч галзуу юм боловуу, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байх чинь.
noirmog hun bichsen yum shig bn olon yum bodoj baigaad holiod bichsen baih hehehe
Utga ni garah yum bolow uu gej guilgej unshaad duusgalaa... Haramsaltai ni yu ch oilgosongui. Ter haachsaniig manias asuugaad bgaamuu
харин тийм... тодруулж өгнө үү
taliin mongolchuudiin toloolol gedeg ni yamar uchirtai ym boloo
харин тийм... тодруулж өгнө үү
Хамгийн их уншсан