Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Сайтын сэтгүүлчид Цэцээ гүний оргилыг эзэллээ
Монголын сайтын холбоо төрийн бус байгууллага үүсэн байгуулагдсаны 4 жилийн ой, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан тус холбооны гишүүнчлэлтэй сайтын сэтгүүлчид Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг эзэллээ. Холбооны гишүүнчлэлтэй 70 гаруй сайтын 100 орчим сэтгүүлч, уран бүтээлчид энэхүү аялалд оролцож нэг өдрийг агаарт гарч хамтдаа өнгөрүүлсэн юм.
“Бямба гарагийн өглөө Сүхбаатарын талбайгаас хөдөлнө шүү” гэсэн зар эртнээс тараасан ч цаг агаарын байдлаас болж багагүй хойшилсон бидний аялал өнгөрсөн өчигдөр болсон юм. Үргэлжийн цаг наргүй, мэдээ материал, үйл явдлын араас гүйж явдаг сэтгүүлчид маань нэг өдөр салхинд гарч, тэр тусмаа Богд уулын оргилд гарах бэлтгэлээ чамгүй базаажээ. Тус бүрдээ л нэг үүргэвчтэй. Мэдээж түүндээ хувийн бэлтгэл болох хоол хүнс, өмсөх дулаан хувцсаа бэлтгэсэн нь дамжиггүй. Ингээд гурван автобусанд хуваагдаж суун Төв аймагт орших Манзушир хийдийг зорьсон юм. Хар зам гэж хэлэхэд хэцүүхэн замаар тоос татуулан давхисаар зорьсон газартаа хүрэв. Биднийг уул руу хөтлөх хүмүүс бол “UB hiking club”-ийн туршлагатай хамт олон.
Бид найман багт хуваагдаж, ууланд авирахад юуг анхаарах, ямар бэлтгэл хангах зэрэг аюулгүй байдлын зөвлөгөө авснаар бидний аялал эхэлсэн юм. Талдаа 7.5 км замыг туулж, далайн түвшнээс 2258 метрийн өндөрт орших Цэцээ гүний оргилыг эзлэх ёстой. Оргилын эзэн, эзэгтэйг шалгаруулна гэж хөтөлбөрт байсан болохоор сэтгүүлчид маань хамаг чадлаа л дайчилсан. Хөгшин залуу, хүүхэд багачууд гэлтгүй бүгд хичээсэн. Гэсэн ч бидний уралдаан доороос бус, хоёрдугаар отгоос эхлэх ёстой байж. Түрүүлж очсон нэг нь хамгийнхаа сүүлийн хүнийг иртэл нь нэлээд хүлээсэн. Бараг цаг орчим саатаж, тэр хугацаанд “Атом молекул” тоглоом тоглож саатсан бид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж тэндээсээ оргилыг эзлэхээр хөдөлсөн юм. Хоёрдугаар отгоос хэсэг зуур өгсөх хэдий ч төд удалгүй л тэгшхэн тал дээр гарч ирэх нь тэр. Тэр тал дээр л сэтгүүлчид маань өөр өөрийн боловсруулсан аргаа хэрэглэж урд хойноо орж явсаар оргилыг эзлэх үед эхний дөрвөн байрт бүсгүйчүүд орсон юм. Тэд бол “Эмэгтэйчүүд.мн” сайтын бүсгүйчүүд байлаа. Харин оргилын эзнээр “Урлаг.мн” сайтын захирал Цэнд-Аюуш шалгарсан. Түүний хувьд тэмцээнийг зохион байгуулагч, түрүүнд нь гарч хүмүүсээ тосч авах ёстой гэж багахан заль хэрэглэж гүйсээр оргилын эзэн болсныг хамт олноосоо бид нуух юун. Гэхдээ тэр чадсан.
Цэцээ гүний оргил хүйтэн салхитай. Ерөнхийдөө ийм л байдаг, өвөл ч, зун ч тэр байнга салхилж байдаг юм гэж хашир Анжгай өгүүлсэн. Анжгайгийн хувьд Цэцээ гүний оргилд 15 удаа гарч байгаа нь энэ. Түүний хувьд бөөн туршлага. Энэ удаа гарахдаа өөрийнхөө хувийн амжилтыг эвдэж нэг ца 45 минутад гарч ирлээ гэж байсан. Ер нь, бидний аялалд Цэцээ гүний оргилд хэд хэдэн удаа гарч ирсэн хүмүүс ч байсан. Гэхдээ олонхи нь анх удаа гарч ирж байгаа гэж байв. Өглөө эртлэн цуглаж, цайгаа ууж амжаагүй сэтгүүлчид маань уулын оргилд гармагц л өөр өөрийнхөө богц, үүргэвчийг уудалж, гэрээ авчирсан хоолоо гаргаж, бие биенийгээ дайлах нь тэр. Тэрүүхэн тэндээ аль сайтын, хэн гэдэг сэтгүүлчийн авчирсан хоол амттай байна гэдгийг төвөггүйхэн шалгаруулж, түүнээс нь хувь хишиг хүртээд авсан. Ингээд оргилд төд удаж сааталгүй буухаар болов. Орчин тойрныхоо хогийг цэвэрлэж, торонд хийж барьсаар уруудлаа. Өгсөхдөө чамгүй ядарсан бид уруудахдаа харин ёстой нэг шааригдах шиг болсон. 4-5 цаг зүтгэж байж гарсан ирсэн бид цаг гаруйхан хугацаанд л буув. Манай сайтынхан замдаа таарсан хог, ундаа, усны сав, чихрийн цаас гээд нүдэнд бүртийх хог бүрийг түүж, бэлд нь байх хогийн саванд “тушаасан” юм.
Ингэж нэг өдрийг салхинд гарсан биднээс шилдэг аялагч, байгальд ээлтэй сайт, оргилын эзэн, эзэгтэй гэх мэт номинацийн эзэд шалгарч, шагналаа гардсанаар бидний аялал албан ёсоор өндөрлөсөн. Аялалдаа алжаасан сэтгүүлчид маань тус тусынхаа автобусанд сууж, өглөө нь загнаж, зандарч байсан тоостой, эвдэрхий замаа үл ажран давхисаар хотод ирсэн юм.
www.assa.mn сайтын сэтгүүлч, аялалын бүхий л бичлэгийг хийсэн Ц.Өлзийбаяр ах
Пүүх баавгай хоёрдугаар отог хүртэл нэлээд ядарчээ.
Оргилын эзэн бүсгүйчүүд чинь энэ шүү дээ. "Бүсгүйчүүд.мн" сайтынхан
Ууланд ч гэсэн гоо сайхнаа алдахгүй шүү
Пүүх баавгайнууд: "Хог хаясан хүнийг торгоно"
Том, том алхаад явахгүй бол араас хүн гүйцэх нь ээ...
Хаа ч явсан цагаан хоолойтойгоо гэж мэдээрэй...
Би гоё гарсан уу? Зургаа авна шүү...
Оргил наана чинь байна. Одоохон гарлаа даа. Би бууж явна.
Гарч ирснийх ямар ч байсан оргилд нь сайтынхаа холбооны тугийг мандуулъя
Сунгалт...
Өгсөхдөө ганцаараа, уруудахдаа хоёулаа гэж...
Тоо авсан ч хоолоо иднэ шүү...
Хоолонд оруулна биз дээ...

0 Сэтгэгдэл
*****
Setguulchided uur hiih buteeh yum baihgui yu???!!!
2013.04.21