Өмнөд Солонгосын рэпер PSY-гийн шинэ "Gentleman" клипийг тус улсын телевиз радиогийн томоохонд ордог KBS компани эфирээр дамжуулахаас татгалзсан байна. Компанийхан клипт “нийгмийн эсрэг агуулгатай үйл хөдлөл орсон нь хүүхэд багачуудад муу нөлөө үзүүлнэ” гэж үзжээ.
Рэперийн "Gentleman" клип ердөө долоо хоногийн өмнө YouTube сайтад тавигдсанаасаа хойш 140 сая үзэгчийн хүртээл болоод байгаа юм. Клип дээр дуучин маань хэсэг бүсгүйчүүдтэй хамт бага зэрэг танхайрч байгаа тухай л гардаг юм.
Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе дуучныг дэмжиж бүр өөрийнхөө тангараг өргөх ёслолд оролцуулж байсан юм. Тэрээр рэперийг зохиогчийн эрхийг хүндэтгэх талаар бусдад үлгэр дууриал үзүүлсэн төдийгүй улсынхаа нэр хүндийг өргөж сурталчилж байгаа гэж үзэж байгаа гэнэ. Рэперийн "Gangnam Style" клипийг нь YouTube сайтад нэг тэрбум удаа үзсэн юм.