Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уулчин Г.Өсөхбаяр замынхаа 60 хувийг туулжээ

Хойд туйлын 90 градуст хүрэх аялалд гарсан Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр аяллынхаа явцын талаарх мэдээллийг сансрын "Иридиум" холбоогоор холбогдож, мэдээллээ.
Долоон аялагчийн бүрэлдэхүүнтэй яваа тэдний багийнхан яг өнөөдрийн байдлаар туулах замынхаа 60 хувийг ардаа хийгээд байна. Энэ нь нийт 70 орчим км мөсөн замыг туулсан гэсэн үг юм. Хойд мөсөн далай дээгүүр аялан Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд очих зам хагарч, цуурсан мөс ихтэй байгаа тул бартаа саад багагүй гарч байгаа бололтой. Гэхдээ багийн бүрэлдэхүүнд багтсан аялагч уулчид туршлагатай, өндөр чадвартай хүмүүс тул ирэх бямба гаригт буюу энэ сарын 20-ны өдөр зорьсон цэгтээ хүрч, хойд туйлын 90 градуст очихоор төлөвлөөд байна.

Энэ өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын төрсөн өдөр учир багийнхан ачаалал, цаг хугацаагаа нарийн тооцоолж, Монголын уулчны төрсөн өдрөөр Хойд туйлд очиж, бэлэг барихыг хүссэн гэнэ.

Цаг агаарын хувьд харьцангуй гайгүй байгаа ч бүх хувцас, майхан хөлдөж, мөстсөн орчинд аялал үргэлжилж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан