Бхаван Тами охин нүүрнийхээ өрөөсөн талыг бүрхсэн тод хар толботой төржээ. Охин дөнгөж найман настай. Гэвч Непалийн Катманду хотоос 345 км алсад орших бяцхан Дусихарка тосгоныхон мухар сүсэг бишрэлээрээ охины гэр бүлийг тосгоноосоо хөөж эхэлжээ.
Тосгоныхон охиныг муу ёрын сүнс, чонын хүүхэд гэх зэргээр нэрлэх болсон байна.
Хүүхдүүд охиныг алхам тутамд нь шоглож, зарим нь бүүр зодож эхэлжээ. Охины түүхийн талаар сонссон хэвлэлийнхэн мэдээлэл бэлтгэн цацсанаар түүнд туслах хөдөлгөөн өрнөжээ. Хүмүүнлэгийн хөдөлгөөний үр дүнд охиноо гоо сайхны хагалгаанд оруулах болсон эцэг эх туйлын баяртай байлаа.
Одоо охины нүүрэн дээр бараг үсгүй болсон. Мэнгэний үлдэгдэл ч бага зэрэг л үлдсэн учраас эцэг эх нь дараагийн хагалгааг хүлээж охиноо тэр болтол энгийн хүүхэд шиг өсгөх боломтой болсон гэнэ.
Охин 14 насанд хүрэхээр гурав дахь хагалгааг хийх юм байна.