Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн өндөр өртөгтэй оршуулга


Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн оршуулах ажилд 6-10 сая фунт стерлинг зарцуулах төсөв гарсанд татвар төлөгчдийн зүгээс ихээхэн дургүйцлээ илэрхийлж байсан. Гэвч энэ бол шинэ зууны түүхэн дэх хамгийн их зарлагатай оршуулах ажлын дэргэд тийм их мөнгө байгаагүй юм. Өнгөрсөн хийгээд энэ зууны түүхэнд хамгийн өндөр өртгөөр хойдын буянаа үйлдүүлэгсдийн талаар баримт дэлгэе.

Японы эзэн хаан Хирохито

Оршуулах ёслолын өртөг: 9,7 тэрбум иен / 76,4 сая ам.доллар гэж байсан. Өнөөдрийн өртгөөр 139,3 сая ам.доллар болсон гэдэг/
Оршуулсан жил:1989

Японд амьдралын өртөг өндөр гэдгээрээ дэлхийд толгой цохьдог төдийгүй нарны эзэнт улсап хойдын буянаа даатгахад ч бас л багагүй мөнгө шаардлагатай байдаг. Өнөөдөр тус улсын дундаж оршуулах ёслолд 20 мянган ам.доллар/ ойролцоогоор 26 сая орчим төгрөг/ элбэг зарцуулдаг байна. Тэгэхээр эзэнт улсын хааны ёслол хэдэн сая ам.доллараар хэмжигдэх нь зүй.  Хирохито хааныг 1989 онд нас нөгчихөд түүнийг сүүлчийн замд үдэхдээ Японы улсын хөгжил цэцэглэлт санхүүгийн чадавхийг бүх дэлхийд харуулсан гэдэг. Зөвхөн түүний шарилыг ачих машин л гэхэд 24 сая ам.доллараар үнэлэгдэж байж. Мөн Сиднзюку-Гёэн цэцэрлэгт хүрээлэнд бунхан барихад 22 сая ам.доллар зарцуулсан байна. Оршуулах зан үйлд үндэсний хувцсаа өмссөн хаан угсааны 225 хүн тусгайлан оролцож байсан аж.


Ерөнхийлөгч Жон Кеннеди

Оршуулах ёслолын өртөг:  Дөрвөн сая ам.доллар/ Өнөөдрийн өртгөөр 30 сая ам.доллар давна/
Оршуулсан жил: 1963

1963 онд хэдэн зуун сая америкчууд төрийн тэргүүнээ зүй бус үхлээр амь үрэгдэхийг нь харсан билээ. 1963 оны 11 дүгээр сарын 25 нд Кеннедиг оршуулахад Вашингтон хотын амьдрал тэр аяараа зогсч байсан гэдэг.  Сая гаруй америк хүн төрийн тэргүүнээ хойдын замд нь үдэж, урт цуваа үүсгэн гудамжинд гарсан байдаг. Арлингтоны оршуулах газар хүрсэн урт цуваа бүхий оршуулах ёслолыг бүх телевиз бүх өдрийн турш шууд дамжуулахдаа өрийн үндсэн нэвтрүүлэг, зар сурталчилгаанаас бүрэн татгалзсан байна. Тэд зөвхөн энэ өдөр 40 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. /Өнөөдрийн өртгөөр тооцвол 300 сая ам.долларт хүрэх юм.


Хатан хаан Елизавета

Оршуулах ёслолын өртөг: 5,9 сая фунт стерлинг буюу өнөөдрөөр 8,2 саяд хүрсэн гэдэг. Өнөөдрийн өртгөөр 12,5 сая ам.доллар.
Оршуулсан жил:2002

Британчууд Маргарет Тэтчерийн оршуулгын зардлыг зарлахаасаа өмнө орчин үеийн тус улсын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй оршуулах ёслолыг Хатан хааны ээжид зориулж хийсэн талаар мэдээлээгүй гэнэ.  101 насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн Елизавета Боуз Лайонд зориулж сүмийн хонх 101 удаа цохиж, британчууд 2 минут дуугаа хураасан билээ. Тэр өрөт Хитроу, Гатвикаас тэнгэрт онгоц ч хөөрөөгүй. Британийн хатан хааны авсыг алдарт “Кохинор” алмаз эрдэнээр чимсэн байсан билээ.


Диана гүнж

Оршуулах ёслолын өртөг: 5 сая фунт стерлинг буюу өнөөдрөөр тооцвол 7,7 сая фунт стерлинг. 11,8 сая ам.доллар гэсэн үг
Оршуулсан жил: 1997

Диана гүнжийн үхэл зөвхөн британчуудыг биш бүх дэлхийг цочроосон билээ. Лондон Кенсингтоны ордонд гэж хаягласан хэдэн зуун мянган цэцгийн баглаа, эмгэнэлийн зурвас тэр өдрүүдэд ирж байжээ.  Хүссэн хүн бүрт түүнтэй салах ёслол үйлдэх боломж олгож, Лондонгийн гудамжаар хоёр цагийн турш шарил ачсан машин удаан явсан байдаг.  Оршуулах ёслолд дэлхийн томоохон улстөрчид төдийгүй тайз дэлгэцийн одод олноор оролцсон юм. Оршуулах ёслолыг зурагтынхаа өмнө сууц хоёр тэрбум хүн үзсэн гэсэн баримт байдаг.


Иоанна Павла II

Оршуулах ёслолын өртөг: 7 сая евро (9 сая ам.доллар)
Оршуулсан жил: 2005

Ромын пап Иоанна Павла II-ийн оршуулгын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 300 мянган хүн оролцсон байдаг. Мөн Ромын дөрвөн сая “шавь” нь энэ ёслолд оролцсон учраас хамгаалалт бусад зардалд маш их зарлага гарсан байна.  Италийн эрх баригчид энэ өдөр алан хядах ажиллагаанаас сэргийлж Ватиканд маш их анхаарал хандуулж мөнгө зарсан байна. Мөн Ромын гудамжинд аварга том дэлгэцүүд байрлуулж, ёслолыг шууд дамжуулж байжээ.


Уинстон Черчилль

Оршуулах ёслолын өртөг: 168 мянган фунт стерлин ( Өнөөдрөөр тооцвол 2,7 сая фунт стерлинг)
Оршуулсан жил: 1965

Манант Альбионы ард түмнээс ВВС британчуудын хувьд хамгийн нэр хүндтэй улс төрийн зүтгэлтэн хэн бэ гэсэн санал асуулга явуулахад Уинстон Черчилль  100 хувиар ялж байсан гэдэг.  Черчиллийн хийсэн үйл хэргийг өнөөдөр ч британчууд гар өргөн сайшаадаг аж. Тиймээс түүний нас эцэслэхэд Британийн хатан хаан Елизавета түүнийг төрийн өндөр хүндлэл дор оршуулахыг зарлигджээ. Түүнийг  оршуулахын тулд эхлээд шарилыг нь усан онгоцоор  Темза мөрнөөр  дараа нь галт тэргээр зөөн бяцхан тосгон Блэндоны оршуулгын газарт хүргэсэн байна.


Рональд Рейган

Оршуулах ёслолын өртөг: 2,3  сая ам.доллар
Оршуулсан жил: 2004

Рональд Рейган бол эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан юм. Тэрээр хэд хэдэн удаа хорт хавдрын хагалгаанд орж, өтөл наснаас үүдсэн өвчинд нэрвэгдэж байсан ч насны эцэсь Альцгеймэрийн өвчнөөр өөд болсн юм. Гэвч тэр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нарыг бодвол хамгийн урт насалсан нэгэн. 93 насандаа өөд болсон улс төрийн зүтгэлтэнтэйгээ салах ёс үйлдэхийн тулд америкчууд Калифорноос Вашингтон хүртэл шарилыг нь зөөвөрлөсөн байна. Харин түүнийг Сими Вэлл хотын оршуулгын газар нутаглуулсан аж.


Майкл Джексон

Оршуулах ёслолын өртөг:  1сая ам.доллар
Оршуулсан жил: 2009

1990-ээд оны эхээр Майкл Жексон өөрийнхөө оршуулах ёслолыг гайхамшигтай шоу хэлбэрээр үйлдэх талаар тоглоом шоглоомоор ярьж байсан гэдэг. Гэвч түүний оршуулах ёслол хаалттай хаалганы цаана зөвхөн дотны найз нөхөд садан төрлийнх нь хүрээнд болсон билээ. Форест Лоуны хувийн оршуулгын газарт дуучны шарилыг нутаглуулахдаа нэг ч сэтгүүлч, гэрэл зурагчин оруулалгүй цагдаагийн хатуу чанд харуул хамгаалалт гаргасан юм.  Гэсэн ч сэтгүүлчид хэвлэлийнхэн түүнийг  алтан чимэглэл бүхий хүрэл авсанд  оршуулсан гэж бичиж байлаа. Дуучны шарилд 35 мянга ам.долларын үнэтэй хувцас өмсгөж, оршуулах ёслолд 16 мянган ам.долларын цэцгийн баглаа бэлтгэсэн байдаг.

0 Сэтгэгдэл
huurhii popiin haan ch bas haaduudiin entei orshuulagdjee
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙ Н Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v ** *****
Хамгийн их уншсан