Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын жүдочид Азийн аваргыг зорилоо

Дөрөвдүгээр сарын 19-21-ний өдөр Ази тивийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын нийслэлд болно. Бангкок хотод Ази тивийн бүх орны шилдэг жүдочид цуглах юм. Учир нь тэмцээний эхний таван байрт 2016 оны олимпод оролцох эрхийн цөөнгүй оноо дагалдана. Тухайлбал, аварга болсон тамирчин 100 оноо, дэд байрт 60 оноо, хүрэл медалийг 40 оноо дагах ажээ. 2013 оны тивийн аваргын тэмцээний бас нэг онцлог нь хувийн болон багийн барилдаанаар амжилтаа эрэмбэлнэ. 19, 20-ны өдөр хувийн барилдаан үргэлжилж, 21-нд багийн өрсөлдөөн явагдах юм. Багаараа эхний таван байрт шалгарсан орны жүдочид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ атгана.
Энэ тэмцээнд манай улсаас С.Ням-Очир, Ч.Болдбаатар, С.Төмөрхүлэг тэргүүтэй эрэгтэй ес, М.Уранцэцэг, Д.Сумьяа нарын долоон эмэгтэй тамирчин оролцож байгаа. Тэмцээн долоон жинд явагдах бөгөөд жин тус бүрт улсаа төлөөлж нэг л жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд нэмэгдсэн хоёр жүдоч нь багийн төрөлд хүч үзэхээр яваа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан