Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүмүүсийн хамгийн дургүй байдаг 10 од


Америкийн Star сэтгүүл ерийн хүмүүсийн дургүйцлийг хамгийн их төрүүлдэг дэлхийн одуудын жагсаалт гаргасан байна. Энд алдар нэртэй ч олон түмний дургуйцлийг төрүүлэн гомдоодог, эвгүй байдал гаргадгаараа алдартай одууд оржээ. Өнгөрсөн оны ийм жагсаалтыг дуучин Селена Гомес тэргүүлж байсан бол энэ жил харин өөрчлөгдөж.


1.    Энэ жилийн жагсаалтын нэгдүгээрт жүжигчин Гвинет Пэлтроу орсон байна. 40 настай ч үзэсгэлэнтэй хэвээр харагддаг энэ од хамгийн орлоготой кинонуудад тоглодог атлаа л жирийн америкчуудад таалагддаггүй. Тэр бас эрүүл амьдрах арга, фитнес клуб, гоо сайхны бараа сурталчилдаг. Тэгсэн хэрнээ л жирийн хүмүүс түүнийг “нэг л биш ээ” гэцгээдэг байна.


2.    Аман хүзүүнд “Бүрэнхий” киноны Кристен Стюарт орж байна. Тэр Роберт Паттинсонтой уулзаж байгаа. Саяхан төрсөн өдрөө түүнтэй тэмдэглэсэн гэсэн. Энэ одод хүмүүс нэг л таагүй ханддаг.


3.    Гуравдугаар байрт яагаад ч юм Женнифер Лопес орчихсон байна. Дуучныг гадаад төрхөндөө бага анхаарч, өөрийгөө хайхардаггүй гэж хэвлэлийнхэн үзжээ. 


4.    Хөгжимчин Жон Майер биеэ авч яваа байдлаараа энэ жагсаалтын дөрөвт аргагүй орсон байна. Тэр ялангуяа сэтгүүлчидтэй жаахан онцгүй харилцаж заримдаа тэднийг хуурчихдаг нь ийм байдалд оруулж. Нээрээ ч ийм  бол хэнд таалагдах вэ дээ.


5.    Айргийн тавд жүжигчин Кэтрин Хейглийн хэт илэн далангүй байдал нь үзэгчдэд таалагдаагүй болохоор оржээ.


6.    Энд телевизийн сэтгүүлч Мэтт Лауэр орсон байна.


7.    Энд харин дуучин Мадонна насандаа үл тохирох авир байдал гаргадаг хэмээн заларсан байна.


8.    Канадын залуу од Жастин Бибер ойр ойрхон гаргадаг араншин, биеэ авч яваа байдал нь бишрэгчдээ хүндэлдэггүй хэмээн эхний 10 дотор багтсан байна.


9.    Энн Хэтэуэй араасаа хоёрт оржээ.


10.    Жагсаалтын сүүлийг Ким Кардашьян боожээ. Реалиту шоуны од өдөр бүрий л бараг үзэгчдийг залхааж байгаа тухай америкийн хэвлэл бичиж байгаа.

0 Сэтгэгдэл
Justin bieber 1t oroh baisan yum
Ямар судалгаагаар яаж жагсаасан жагсаалт вэ? Minaj энэ тэр хаашаа орсын? Anne Hathaway яахаараа дургүйд нь орчихдог юм харин ч сүүлийн үед нэр хүнд нь маш их өсч яваа бүсгүй! Энэ ёстой худлаа жагсаалт байна, Bieber энэ тэр тийм доор орохгүй дээ
Хамгийн их уншсан