Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойд 27 жил амьдарсан шилийн сайн эр


АНУ-ын Мэн мужийн иргэн Кристофер Найт хүмүүстэй холбоо харилцаа  огт тогтоохгүйгээр ойд 27 жил амьдарсан байна. Тэр ердөө л амралтын газар, аялал зугаалгаар яваа хүмүүс, ойролцоох орон сууц, дэлгүүрээс  хулгай хийж ойр зуурын хэрэгцээгээ хангадаг байж. Цагдаагийнхан 47 настай түүнийг бүр ч олон гэмт хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.

Хангалуун гэр бүлд өссөн тэрээр сургуульд сурч байхдаа компьютерийн мэргэжилтэн болохыг мөрөөддөг байсан ч 1986 онд соёл иргэншлээс зугтаан ойд ганцаар амьдарч эхэлжээ. Магадгүй тэрээр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын дараахан ийм шийдвэр гаргасан бололтой.

Түүний амьдардаг оромж нь зүүн урагшаа нар луу харсан, дээгүүрээ ногоон өнгийн зүйлээр хучиж далдалсан гэнэ. Тэр өнгөрсөн хугацаанд нэг ч удаа түүдэг, гал асааж байгаагүй, агаараас харагдаж мэдэх  наранд гялалзах, тод өнгийн металл зүйл хэрэглэдэггүй, зөвхөн хулгайлсан хийн зуухаар хоол бэлтгэдэг байжээ. Хүйтэнд ердөө л аяны хөнжил давхарлаад л нөмөрдөг байсан байна. Орон нутгийнхан эд зүйлээ алдаад байгаагаа мэддэг ч нэхэл дагал болдоггүй, зарим нь бүр, хөөрхий нэг тэнүүлчин биз хэмээн идэж уух зүйл тавьж орхидог байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
tsuvral ***** baisan baij boloh l yum
Хамгийн их уншсан