Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Матар хочит Данди”-гаас 34 саяыг хулгайлжээ

“Матар хочит Данди” киноныхоо дүрээр алдаршсан, австралийн нэрт жүжигчин Пол Хоган өөрийн санхүүгийн туслахаа 34 сая долларыг нь хулгайлан нуугдсан гэж шүүхэд өгсөн байна. Жүжигчний үгээр бол тэрээр туслахаа швейцарийн Лозанна дахь Corner Bank банкинд мөнгөө хийлгэхээр итгэмжилсэн гэнэ. Гэтэл туслах Филип Эгглишоу мөнгө хийсэн баримт бичгийг нь Виргиний арлууд руу явуулах байсан ч явуулалгүй, мөнгийг нь аваад  таг чиг болсон гэнэ.
Санхүүч нь үүний өмнө ч жүжигчинд бас итгэлгүй байдал гаргаж байсан нэгэн гэнэ.  Хэдэн жилийн өмнө Хоганыг 37,6 сая долларын хөрөнгөө нуун дарагдуулсан хэмээн татварын алба сонирхож байсан юм. Тэгэхэд жүжигчин өөрийнхөө санхүүгийн  туслахыг санаатайгаар  ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлж байжээ.
Филип Эгглишоуг одоо олон улсын хэмжээнд эрэн суравжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан