Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 настай жаал хүү хагас тонн жинтэй зэрлэг гахай агнажээ


АНУ-ын Алабама мужийн Пикенсвилл хотын иргэн 11 настай жаал хүү Жемисон Стоун манай гаригийн хамгийн том зэрлэг гахайг агнасан байна. Энэ гахай бараг хагас тонн буюу 480 кг жинтэй байжээ. Жаал хүү 5 настай байхдаа анхныхаа бугыг агнаж байсан байна. Тэрээр гахай агнасан тухайгаа” Ийм том амьтныг агнана гэдэг ховор аз. Дахиад ийм завшаан тохиохгүй л болов уу. Үнэнийг хэлэхэд жаахан аймшигтай байсан  л даа. Эргээд дайрч мэднэ шүү дээ, соёо нь 13 см байсан шүү” гэсэн байна. Жаал хүү аавтайгаа, бас хоёр дагалдагчтай явдаг байна. Тэр зэрлэг гахайг гурван цаг хэртэй мөрдөж яваад найман удаа буудаж байж хөнөөсөн байна. Хоёр дагалдагч нь болзошгүй үед л түүнд туслахад бэлэн, буугаа бариад явж байхаас биш ан агнахад нь оролцдоггүй гэнэ.

0 Сэтгэгдэл
aaw ni agnaal hvvgeeree tvrii barij od boljua biz.. hen itgehiin en mangart..
Hudlaa yas ni ch oldoogui yum
өөрөө үх
Хамгийн их уншсан