Порно од байсан, Чиччолина нэрээр алдаршсан Анна Илона Сталлер 1987 онд мэргэжил нэгтнүүдээсээ хамгийн түрүүнээ парламентад нэр дэвшиж байсан юм. Өнөөдөр тэр улс төрд эргэн орно гэдгээ зарлалаа. Ер нь энэ мэргэжлийн бүсгүйчүүдээс улс төрд орж байсан 10 тохиолдол байдгийг толилуулж байна. Улс төрч гэдэг чинь порно одууд ч хйичихээр ажил биш үү.
1. Анна Сталлер. Итали
1987-1992 онд Италийн парламентын гишүүн
Чиччолина 1970-80-аад онд нийтдээ 40 порно кинонд тоглосон. Тэр улс төрд 1979 онд орж парламентын сонгуульд Ногоон намаас нэр дэвшээд ялагдсан байна. Үүнийхээ дараа 8 жилийн туршид сонгогчдын дунд ажиллаж байгаад порно жүжигчдээс хамгийн анх депутатын суудалд суусан юм. Одоо тэр 62 настай.
2. Мэри Кэри. АНУ
Калифорни мужийн амбан захирагчийн төлөө нэр дэвшиж байсан
1980 онд төрсөн. 30 нас хүртлээ тэрээр 80 порно кинонд тоглоод амжсан. Улс төрд 2003 оноос орж Калифорни мужийн амбан захирагчийн суудлын төлөө бие даан нэр дэвшсэн. Гэхдээ энэ нь бэлгэ тэмдгийн шинжтэй байсан. Гурван жилийн дараа тэр дахин нэр дэвшиж амбан захирагчийн орлогч болсон ч гэр бүлийн байдлаас болоод нэрээ татаж байсан юм.
3. Милли Д‘ Аббраччо. Итали
Италийн парламентын сонгуульд нэр дэвшиж байсан
Милли Д‘ Аббраччо 20 гаруй эротик кинонд тоглосон. Бас телевиз, театрын шоуд тоглодог байж. 2008 онд тэрээр их улс төрд ороод үзэхээр шийдсэн. Парламентын сонгуульд Италийн социалист намаас нэр дэвшсэн ч ялагдаж байжээ.
4. Фиорелла Рубино.Итали
2008-2013 онд Италийн парламентын гишүүн
Уг мэргэжлээрээ бол театрын жүжигчин тэр найруулагч Тинто Брассын нэг л эротик кинонд тоглосон. Шекспирийн жүжгүүдэд тоглож байсан. 2008 онд улс төрд орж Ардын эрх чөлөөний намаас нэр дэвшин ялж парламентын гишүүнээр сонгогдон ажилласан.
5. Моана Поцци. Итали
Хайр дурлалын намыг үндэслэгч, Италийн парламентад 1992 онд нэр дэвшигч
Порно жүжигчин Моана Поцци өөрийн богинохон насандаа хагас зуу орчим кинонд тоглож амжсан. 1992 онд Чиччолинатай хамт Хайр дурлалын нам байгуулж чөлөөт хайр дурлалыг тунхаглах, сургуульд бэлгийн боловсролын хичээл заах хөтөлбөр дэвшүүлж байлаа. Нам нь сонгуульд ялагдсан. Поцци элэгний өвчнөөр 33 насандаа нас барсан.
6. Мэрилин Чамберс. АНУ
АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч
Тэр нийтдээ 36 порно кинонд тоглосон. Тэр гэнэт л улс төрд орж АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө хоёр удаа нэр дэвшээд авсан. Эхний удаа 2004 онд “Хувийн сонголтын нам”-аас, дараа нь 2008 онд “Бостоны цай уугчдын нам”-аас нэр дэвшсэн ч хоёуланд нь амжилт гаргаж чадаагүй. 2009 онд 57 нас хүрэхээсээ өмнөхөн нас нөгчсөн.
7. Синди Ли. Франц
Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч
Тайчигч Синди Ли Францын ерөнхийлөгчийн төлөөх сунгаанд 2007, 2012 онуудад хоёр ч удаа нэр дэвшин оролцсон. Сурталчилгааны үеэр телевизийн камерын өмнө тайчиж, эротик агуулгатай уриа хашгирч байснаасаа болоод амжилт олж чадаагүй. Сонгогчдыг, өөрийгөө дэмжигчдийг хагас нүцгэлээд гудамжинд гарахыг уриалж байсан.
8. Анна Эрроусмит. Их британи
Төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшиж байсан
Анна Эрроусмит өөрөө порно кинонд тоглож байгаагүй харин ийм кино хийж байсан. Хэт илэн далангүй 250 гаруй кино найруулсан хүн. Тэр 2010 онд Либерал ардчилагчдын намаас Төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшсэн нь эротик кино найруулагчдаас анхных нь байсан. Гэвч сонгогчдын дэмжлэгийг авч чадаагүй.
9. Стефани Грегори Клиффорд. АНУ
Луизиана мужийн сенатад нэр дэвшигч
Сторми Дэниэлс нэрээр алдаршсан Стефани Грегори Клиффорд нийтдээ 120 орчим эротик кинонд тоглож энэ чиглэлээрээ 20 орчим шагнал хүртэж байсан од. 2010 онд тэр Луизана мужийн сенатын гишүүний төлөө өрсөлдсөн. Тэр хамгийн гол нь өрсөлдөгч бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дэвид Виттерийн эсрэг чиглэсэн сурталчилгаа яваалахад байсан.
10. Елена Беркова. ОХУ
Сочи хотын даргын суудлын төлөө нэр дэшиж байсан
Тэр порно кинонд тоглохоос гадна телевизийн “Дом-2” реалити-шоунд тоглож нэрд гарсан. 2009 онд Сочи хотын даргын суудлын төлөө нэр дэвшин өрсөлдсөн. Үүнийгээ тэрээр өрсөлдөгч Борис Немцовт “шавар хаах” явдал гэж тодорхойлсон. Нээрээ ч тэр хоёрын аль аль нь ялаагүй.