Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын марафончид Ази тивийн аварга боллоо

Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд манай улсаас Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн /8 цаг 2 минут 10 секунд/ Б.Доржпалам болон спортын мастер Г.Хишигсайхан нар оролцсон юм. Хэт холын 100 км-ийн зайд уралдсан тэд өндөр амжилт гаргаж, Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд алт, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Г.Хишигсайханы хувьд Ази тивийн аварга шалгаруулах 100 км-ийн тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй гүйгч болж буй юм.
Тэмцээний үеэр Монголын багийн ахлагч марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, цанын спортын мастер Г.Гансүх нар Ази тивийн бүсийн хуралд оролцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан