Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУГТ Г.Өсөхбаяр хойд туйлыг зорьлоо

Эверестийн ноён оргилд  хоёронтоо гарч Монгол хүний тэсвэр тэвчээр хичээл зүтгэлийг дэлхий дахинд  харуулж чадсан МУГТ Г.Өсөхбаяр хойд туйлыг  зорих их аялалдаа мордлоо. Тэрбээр өнөөдөр өглөө үүрээр эх орноосоо мордсон бөгөөд Москвагаар дамжин Норвегийн нийслэл Осло хотноо очих юм. Тэндээс Норвегийн хамгийн хойд захад орших Лонгиэрбайн хэмээх жижиг хотод очиж, дөрөвдүгээр сарын 7-нд Хойд туйлын аялалд хамт явах багтайгаа нэгдэх ажээ.  Гавьяат маань дөрөвдүгээр сарын 10-23-ны хооронд  Хойд туйлын 90 градуст хөл тавих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаг агаараас багагүй зүйл шалтгаална гэлээ.
Дэлхийн зулай болсон Хойд туйлд  20 гаруй хоног  аялах Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийн  Хойд туйлд аялах үндсэн бэлтгэлээ хангажээ. Энэхүү аяллыг  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  санаачилсан бөгөөд  ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
banzal usuhuu bgd
Хамгийн их уншсан