Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Хил хамгаалах байгууллага 80 нас хүрлээ

Монгол Улсад хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тэртээ 1933 онд үүсэн байгуулагдаж, эх орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх үүргээ онц хамгаалж ирсэн хил хамгаалах байгууллага 80 жилийнхээ ойн хүрээд хийх ажлынхаа талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм. Тус газрын тэргүүн дэд дарга, хошууч генерал Г.Гүржав ойн хүрээнд хийх ажлынхаа талаар ярихдаа, “Хил хамгаалах байгууллагаас төрсөн баатруудыг шагнуулах, дайнд оролцсон  отряд, анги, комендатуруудыг одонгоор шагнуулах талын ажил хийж байна. Мөн сурагчдын дунд “Монгол хил” зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах юм. Түүнчлэн хил хамгаалах байгууллагын ойн хүрээнд уламжлал болгон явуулдаг нэг арга хэмжээ бол уран бүтээлчдийн дунд эх орон, хилийн сэдэвт дуу, шүлгийн уралдаан зарладаг. Үүнийгээ уламжлал болгон явуулна. Мөн хил хамгаалах алба үүссэнээс өнөөг хүртлэх, хилчдийн амьдралыг харуулсан “Босго, тотго” нэртэй 60 ангит киног МҮОНТ-тэй хамтран бүтээж байна. Одоо зургийг нь авч байна. Эл кинонд монгол орны хилийн бүх застав, отрядыг багтааж, хилчдын амьдрал болгоныг өгүүлэх юм. Түүнчлэн 80 жилийн ойд зориулсан баримтат кино бүтээж байгаа аж.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, зураачдыг Монгол Улсын хамгийн урд цэг болох Орвог гашууны бор толгой хүртлэх хилийн аялалыг зохион байгуулна.
Улсын сүр нь цэрэгтээ, цэргүүн сүр нь жагсаалдаа гэдэг. Тэгвэл хилийн цэргийн сүр хүчийг харуулсан баярын жагсаалыг ирэх долдугаар сарын 39-30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Түүнээс гадна, урлаг соёлын алдартнуудын оролцсон үдшийн цэнүүнийг Сүхбаатарын талбайд хийнэ” гэж хошууч генерал С.Гүржав хэллээ.

ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, хошууч генерал С.Гүржавээс цөөн асуултад хариу авлаа.

-Монгол Улсын дархан хил тайван байна уу?
-Эх орны маань хил тайван байна. Хилчид сайн ажилласны үр дүнд хилийн зөрчил буурч байгаа.
-80 жилийн тухайд хилчдэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нь хэр шинэчлэгдэж байгаа вэ?
-Шинэчлэгдэлгүй яахав. Машин техникээс эхлээд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж эхлээд байна. Цаашид ч нэвтрүүлэхээр судалж байгаа.
-Хилчдийн ахуй амьдрал, нийгмийн асуудал сайжирж байна уу?
-Хилчдийн амьдрал ахуй сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Төр засгийн хайр ивээл ч их болж.
-Яг өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа зүйл хэр олон байгаа бол. 80 жилийн хүрээнд шийдвэрлэх зүйл байна уу?
-Шинэ техник тоног төхөөрөмж, уналгаас эхлээд шийдэх зүйл бий л дээ. Гэхдээ яадгаа алдчихсан зүйл бол байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан