Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод амьдардаг өмнөдэлгэрчүүд спортоор өрсөлдөв

Хэнтий аймгийн ууган сумдын нэг Өмнөдэлгэрийн 90 жилийн ой энэ онд тохиож байна. Унаган нутгийнхаа түүхт ойг угтах олон арга хэмжээний хүрээнд тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар “Өөдөө заяат Өмнөдэлгэр нутгаа өөрсдөө хөгжүүлье” уриан дор спортын тэмцээнийг “Алдар” спорт хорооны зааланд зохион байгууллаа. Сагсан болон гар бөмбөгийн төрлөөр тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид 30-аад баг бүрдүүлэн оролцсон юм. Багийн нийлбэр дүнгээр Өмнөдэлгэр сумын харьяа Хурх тосгоны тамирчид нэгдүгээр байр эзэлж, шилжин явах цомын эзэн болов.
“Спортын арга хэмжээ зөвхөн энэ удаа болоод өнгөрөхгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Оролцогчдын тоо ч нэмэгдэнэ, энэ жил 30-аад багт багтаагүй залуус ирэх жилийн тэмцээнд оролцох боломжтой” хэмээн Өмнөдэлгэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн орлогч, “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ өгүүллээ.
Тус сумын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус сумаас төрсөн урлагийн алдартнуудын хамтарсан тоглолт удахгүй болох аж.

0 Сэтгэгдэл
nurgiin nuuts huivaldaan gej jil bur bolohnee te
iim nutgiiin zovloluudiig ustgaach 2,7 saya hun amtai deerees ni nutarhaval ene mongoloos uy uldnee mongol gesen neg zureheer baharhaj negdej bolno sumaaraa aimgaaraa ingeed baival ertnii saihan tuuh hoorondoo buleglej alaltsdag uye butsaad irendee hoorhii
Хамгийн их уншсан