Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ “АРДЧИЛАЛ” СОНИНЫ НЭРЭМЖИТ “ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” – ын ТЭМЦЭЭНИЙ УДИРДА


2007 оны дөрөвдүгээр сарын 01-ээс үндэсний өдөр тутмын хэвлэл болон өргөжин тэлсэн “Ардчилал” сонин 2 дахь жилдээ “Хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Гар бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын тэмцээн” – ийг 2013 оны оны гуравдугаар сарын 29,30-нд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн тэмцээн “Ардчилал” сонины үүсэн байгуулагдсаны 23, өдөр тутмын хэвлэл болсны 6 жилийн ой Монголд “үндэсний хэвлэл үүсч хөгжсөний 100 жил”-ийн ойтой давхцсанаараа онцлог болж байна.
Тэмцээний зорилго : Энэхүү спортын тэмцээн нь сэтгүүлзүйн салбарынхны дунд гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх явдал юм.
1. Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд (Телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл)

2. Тавигдах шаардлага

      -    Тамирчдын мэдүүлгийг техникийн зөвлөгөөн дээр ирэхдээ авчирна.  
-    Тэмцээнд ирэхдээ мэдүүлгийн дагуу ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг авчирсан байх бөгөөд тухайн тоглогч нь байгууллагадаа сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд ажилласан байх шаардлагатай.
-    Тоглолт эхлэхийн өмнө тэмцээний шүүгч болон зохион байгуулагчдын зүгээс ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, мэдүүлэг зэрэгт хяналт тавих бөгөөд волейболын лигийн тамирчныг тэмцээнд оруулахгүй болно.
-    Багууд тоглолтын жигд хувцас, хувийн дугаартай байна.  

3. Техникийн зөвлөгөөн: 2013 оны 3 дугаар сарын 27 –ны 15 цагт Ардчиллын ордны хурлын танхимд болно. Зөвлөгөөнөөр тэмцээнийг явуулах дүрэм, журам, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

4. Тэмцээн явагдах хугацаа:  2013 оны гуравдугаар сарын 29, 30-нд  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны спорт зааланд  09:00 цагаас эхэлнэ.

Тэмцээнд орох багуудын эрхийн хураамж  20,000 төгрөг байна.
ЖИЧ:  Тэмцээнд ирэхдээ баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид бичиг баримтаа авч ирэхийг анхаарна уу ! (Учир нь ҮХААЯ - ны спорт зааланд тэмцээн зохиогдох учраас нэвтрэхэд заавал бичиг баримт шалгадаг)
 Шагнал урамшуулал:
1-р байр: Алтан медаль,   Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
3-р байр: Хүрэл медаль,   Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тоглогч шалгаруулна
Эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр шилжин явах цом гардуулна
Шагналын нийт сан 1,6 сая төгрөг

Тэмцээнийг зохион байгуулах комисс.
Холбоо барих утас:   88003766,  99103852


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан