Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сагсчид Азийн бүсийн тэмцээнд уригдлаа

Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн өмнөд Солонгосын Инчонд болох гэж байна. Тавдугаар сарын 16-21-ний хооронд болох тэмцээнд манай улсын баг, тамирчдыг оролцуулах урилга ирүүлжээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо урилгаа гардан авч, шигшээ баг бэлтгэлээ хийж байгаа аж. Азийн сагсан бөмбөгийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ тэмцээнд манай улс оролцсоор ирсэн. Анхны тэмцээн 2009 онд Японы Комаки хотод болсон бол, 2011 оны тэмцээн Хятадын Нанжинь хотод болж байсан юм. Зүүн Азийн бүсэд хамаардаг Япон, хойд Солонгос, өмнөд Солонгос, Тайвань, БНХАУ, Хонконг, Макао зэрэг долоон улсын багтай Монголын сагсчид өрсөлдөнө. Эдгээрээс эхний гурван байрт шалгарсан баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан