“Монголын поккет бильярдын холбоо”-ноос энэ сарын 29, 30, 31-нд пүүл бильярдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн III хорооллын “Баялаг” төвд байрлах “Шайн бильярд” клубт гурван өдөр үргэлжлэх бөгөөд шагналын сан нь 3,5 сая төгрөг юм байна.
Тэмцээн дэлхийн пүүл бильярдын холбооноос батлан гаргасан пүүл бильярдын 10 бөмбөгийн дүрмээр насанд хүрэгчид эрэгтэй, насанд хүрэгчид эмэгтэй, өсвөр нас гэсэн гурван төрлөөр явагдах аж. Тэмцээний хувцаслалтын журмын дагуу тамирчид хар болон цагаан өнгийн срочкон цамц, бараан өнгийн брюкен өмд, ботинк өмсөнө. Өмсөх хантааз болон цамцны бусад хэсэгт өөрийн ивээн тэтгэгчийн логог байрлуулах хүсэлтэй бол тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө МПБХ-нд бичгээр хүсэлт гарган зөвшөөрөл авах ёстой гэсэн шүү.