Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нацист ёсолгооноос болж насаараа тоглох эрхээ хасууллаа

Грекийн хөл бөмбөгийн АЕК баг Верий багтай тоглож байх үедээ хаалганд бөмбөг оруулсанд баярласан  хагас хамгаалагч Гиоргос Катидас  нацистуудын мэндчилгээгээр баруун гараа өргөн мэндчилснийхээ төлөө бүх насаараа шигшээ багт тоглох эрхээ хасуулжээ. Ийм шийдвэрийг тус улсын хөл бөмбөгийн холбоо гаргасан байна. Ингэж нацист маягаар мэндчилсэн нь фашизмын дарлалын улмаас амь алдсан бүх хүмүүсийг доромжлон гутаасан хэрэг гэж тэд үзсэн байна.
Хөл бөмбөгч харин үүнийгээ яг фашист, нацист мэндчилгээ гэдгийг мэдсэн бол хэзээ ч ингэхгүй байсан гэж мэдэгдсэн бол багийн нь эзэн  Эвальд Линен залуу ерөөсөө л юу ч бодохгүй ийм үйлдэл хийсэн гэж өмгөөлсөн байна.

0 Сэтгэгдэл
surteishde
Хамгийн их уншсан