Бразилийн хөл бөмбөгийн нэртэй “Фламенго” багийн ахлагч Бруно Фернандес
хүүхдийн тэтгэвэр төлөхгүйн тулд найз бүсгүй, загвар өмсөгч Ализа Самудиогоо
боож алаад цогцосыг нь хэдэн хэсэг хувааж нохойд хаяж өгсөн хэргээр 22 жил гурван сар шоронд хоригдох ял авлаа. Тэрээр
энэ ялынхаа 17,5 жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх юм.
Мөрдөн байцаагчийн мэдүүлснээр бол Фернандес найз бүсгүй нь түүнээс
хүүхдийн тэтгэвэр авахаа мэдэгдсэн 2010 оноос л түүнийг хөнөөхийг оролдож
байжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард бүсгүй хөл бөмбөгч өөрийг нь зодож,
хүүхдээ дутуу гаргахын тулд эм уухыг шаардаж байсан тухай хэвлэлд ярилцлага
өгсөн байсан юм. Гэсэн ч хөөрхий бүсгүй,
эхнэртэй хөл бөмбөгчийн хүүхдийг гаргасан байна.
Ингээд Бруно хамтрагчидтайгаа нийлэн 25 настай Самудиог боож алаад биеийг нь хэсэг хэсэг болгон нохойд хаяж өгчээ. Загвар өмсөгчийг хулгайлах хэрэгт хөл бөмбөгчийн эхнэр Дайан, өөр бас долоон хүн, бүр цагдаагийн мөрдөн байцаагч байсан Луис Сантос оролцсон байна. Хөл бөмбөгч энэ хэргийг маш хэрцгий үйлдсэн гэдгийг мөрдөн байцаагчид тогтоожээ. Тэд бүсгүйн хашгирах чимээг хажуу хавийнханд соногдуулахгүйн тулд хөгжмөө дээд зэргийн чанга тавьж байгаад тамлажээ. Бүсгүй нэг биш удаа амь гуйхад Сантос “”Чи бол зүгээр л үхэх ёстой” гэж байсан гэнэ. Бүсгүйг алаад тэд нэг хэсэг махыг нь ротвейлер нохойдоо хаяж өгсөн бол бусад хэсгийг нь газар булж дээр нь цемент цутгажээ.