Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэмээн поло нийслэлд ойртон иржээ

Жил бүрийн цагаан сарын үеэр говьд болдог “Тэмээн поло” өвлийн фестиваль энэ жил нутаг сэлгэн нийслэлийг барааджээ. “Тэмээн поло-2013”-г нийслэлээс холгүйхэн оршдог “Цонжин болдог”-т зохион байгуулах болсон нь тэмээн сүргээ хот газрынханд гайхуулах, тэмээний ашиг шимийг таниулах говийнхны хүслээс гадна жуулчдыг татах нэгэн сэжим ажээ. Дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээ Монголд л хамгийн олон бий. Тиймээс гадаадын жуулчид болон залуу үеийнхэндээ монгол ахуйг таниулах үүднээс энэхүү фестивалийг 2002 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Тэмээн полод оролцогч тамирчид өөрийн гэсэн цолтой байдаг бөгөөд одоогоор 50 гаруй мастер, дэд мастер бий. “Тэмээн поло-2013” энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Цонжин болдог”-т болно. Эл наадмын шагналын сан 20 сая төгрөг бөгөөд фестивальд оролцсон тэмээ бүрийн тоогоор 30-50 мянган төгрөгийн урамшуулал олгох аж. Одоогийн байдлаар 100 гаруй тэмээ, хориод тамирчин бүртгүүлсэн байна. Фестивалийн нээлтэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан