Монгол
Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогттой
фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдож, цөөн үг солилоо.
-Сайн
байна уу. “Ардчилал” сонины сурвалжлагч байна. “Чингис хаан” нисэх
онгоцны буудалд байна гэж өчигдөр пост үлдээсэн байсан. Хаа нэг тийшээ
явж байгаа юм уу?
-Сайн, сайн байна уу. Германд болох тэмцээнд
оролцохоор явж байна. Одоо Москвагийн онгоцны буудалд байна. Эндээс
дамжих юм л даа. /өчигдөр 17 цагийн үед/
-Фэйсбүүкийн үнэнч хэрэглэгчдийн нэг бололтой...?
-Тэгэлгүй
яах вэ. Намайг дэмжихээр миний хуудсанд 27 мянга 574 хүн лайк дарчихаад
байхад би тэдний асуусанд хариулж, идэвхтэй байхгүй бол болохгүй.
-Тэгвэл ямар нэг тэмцээнээс шагнал гардаад фэйсбүүкийнхээ найзуудад дуулгах гэж яарч байсан үе бий юү?
-Нэг
их яарч байгаагүй л дээ. Гэхдээ олимпийн аварга болчихоод тэр шөнө нь
үүр цайтал монголчууд, шүтэн бишрэгчидтэйгээ цахим ертөнцөд байж,
фэйсбүүкээр харицана. Асуусан бүх асуултад нь харилцана даа гэж
мөрөөддөг.
-Амжилт хүсье. Оролцохоор явж байгаа тэмцээнд тань...
-Баярлалаа. Хичээнэ ээ.