Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй
Дүнжингаравын хурд уралдаан болно
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг Дүнжингаравын хурд уралдаан ирэх сарын 3-нд Хүй долоон худгийн Цагаан хөтөлд болохоор болжээ. Эл уралдаанд уяачид дээд гурван насны морьдоо сойдог уламжлалтай. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны санал санаачлагын дагуу зохион байгуулагддаг Дүнжингаравын хурд жил бүрийн хавар Төв аймгийн Зуунмод хотноо болдог байсан. Дүнжингаравыг зохион байгуулах комисс, ММСУХ-ны тэргүүлэгчид, уяачдын төлөөллүүд Төв аймгийн морин уралдааны замыг үзээд Дүнжингаравыг Төв аймагт зохион байгуулах боломжгүй гэсэн шийдэлд хүрчээ. Учир нь Төв аймгийн морин уралдааны зам нь олон хөндлөн зам гардаг, морь уралдахад хүндрэлтэй гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл