Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашинд ногдуулах татварын хэмжээг өсгөх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

 Б.ЖАВХЛАН

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс нийслэлийн 2025 оны төсөв болон тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Нийслэлээс автомашинд ногдуулах албан татварыг дараах байдлаар нэмэгдүүлэхээр тусгасан байдаг.

Албан татвар:

“Приус” 36000-аас 108000 төгрөг,

“Лексус 570” 188100-аас 564300 төгрөг,

“Портер” 30000-аас 75000 төгрөг,

“Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг.

Зам ашигласны төлбөр:

2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000 төгрөг

2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000 төгрөг

4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байгаа юм.Хэрвээ үүнийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжвэл ирэх оноос мөрдөж эхэлнэ.

Эх сурвалж: www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан