Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард 147 иргэн хандсанаас 115 утсанд 123, фэйсбүүк чатботод 18, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирүүллээ.Үүнээс 116 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 21 иргэний 3,779.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа.Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 75, харилцаа холбоо 14, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 3 , барилга 1, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 1, контор 5, НӨАТ 4, өрсөлдөөн 2, СӨХ 5, түрээсийн 1, шатахуун 1, цахилгаан 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 3, бусад асуудлаар 31 иргэн хандсан байна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан