Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Хятадын Засгийн газрын тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцанд Дэнжийн 1,000, Ногоон нуур, МҮОНРТ орчмын айл өрхүүдийг оруулна"  Орон нутгийн оюутнуудын хичээлийг зохицуулах, улирлын чанартай ажиглагсдад чөлөө олгож унаа, зардал зэргээр дэмжих шаардлагыг тавьсан УИХ-ын дарга, гишүүд “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг ҮАБЗ-д танилцуулна "ТЭНГЭРИЙН ХҮҮ" ТҮҮХЭН ТУУЛЬСЫН ЖҮЖИГ ШИНЭ НАЙРУУЛГА, ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ТАЙЗНАА ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН "ВАЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ"-Т МОНГОЛ УЛС "ХҮНДЭТ ЗОЧИН"-ООР ОРОЛЦОЖ БАЙНА Аймаг, нийслэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бие даан хэрэгжүүлэх журмын төслүүдийн хэлэлцүүлэг боллоо Хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилгын үйл ажиллагааг түр зогсоолоо “Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн чуулган болно”
 Орон нутгийн оюутнуудын хичээлийг зохицуулах, улирлын чанартай ажиглагсдад чөлөө олгож унаа, зардал зэргээр дэмжих шаардлагыг тавьсан

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос өнөөдөр мэдээлэл өглөө. Сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах дараах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулж байгаа аж.Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120,000 гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж буй 1,100-аад аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60,000 гаруй хүмүүс байгаа аж. 

  1. Хотод сурч буй оюутнуудын хувьд санал хураалтын өдөр тав дахь өдөр тул 3,4 дахь өдрүүдэд их дээд сургуулиудаас оюутнуудаа үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах зэргээр ярилцаж тохиролцсон байна.
  2. Харин уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа аж. 

ИТХ-ын хурлын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8,031 мандат байгаа бөгөөд 17,400 гаруй хүн нэр дэвшсэн байна. Нам, нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан ба одоогоор саналын хуудсыг хэвлэх, санал хураах байрыг тохижуулах, техникийн хангамж зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа юм байна.Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос "Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим сонгуулийн асуудлыг хялбараар бодож болохгүй. Улсын хэмжээнд цахим дэд бүтцийн асуудал байна. Энэ дэд бүтцийн асуудал одоо л хангагдаж байгаа. Тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа. Иймд дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байгаа" гэв.  

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан