Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖИЛД 500 МЯНГАН МОДНЫ ТАРЬЦ, СУУЛГАЦ БЭЛТГЭХ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫГ ЦОГТ-ОВОО СУМАНД НЭЭЛЭЭ Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна ЦУОШГ: Энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна Замаар зорчиж явсан хүүг АЛГАДСАН эмэгтэйг 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох тэмцээн Монголд зохион байгуулагдана ХЭҮК: 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан Намрын улирлын эхний 72 хоногт зүрхний үйл ажиллагаа амархан хямарч, өвчлөх нь их болдог БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана Монголд болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконгийн Нг Он-И, Энэтхэгийн Камал Чавла нар түрүүллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер-ийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгааг тодотгов.Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний шилжилт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг олон чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагааг тууштай дэмжихээ илэрхийллээ.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжин, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа байгаль орчин, ногоон хөгжлийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой “Цагаан алт” хөтөлбөрийг онцолж, тус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь цагаа олсон, зохион байгуулагч орон төдийгүй дэлхий даяарх эмэгтэйчүүдийн нийтлэг асуудлыг хөндөн, өргөн цар хүрээтэй, ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлсэн амжилттай хурал болсон гэдгийг тэмдэглэлээ.Чуулга уулзалтаас баталсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын гол үзэл санаа Нью-Йорк хотноо 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аас баталсан баримт бичгүүдэд тусгалаа олсныг сайшаав.Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан