Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖИЛД 500 МЯНГАН МОДНЫ ТАРЬЦ, СУУЛГАЦ БЭЛТГЭХ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫГ ЦОГТ-ОВОО СУМАНД НЭЭЛЭЭ Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна ЦУОШГ: Энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна Замаар зорчиж явсан хүүг АЛГАДСАН эмэгтэйг 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох тэмцээн Монголд зохион байгуулагдана ХЭҮК: 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан Намрын улирлын эхний 72 хоногт зүрхний үйл ажиллагаа амархан хямарч, өвчлөх нь их болдог БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана Монголд болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконгийн Нг Он-И, Энэтхэгийн Камал Чавла нар түрүүллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзав
Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт Багануур, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, тугамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсов.Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх таван дүүргийн 193 цэцэрлэгийн эрхлэгч нар өнөөдрийн уулзалтад оролцлоо.Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж байгаад эрхлэгч нар талархал илэрхийлж, шим тэжээлийг хангалттай болгоход анхаарах шаардлагатайг онцлов. Тэд нөхөн хангалтын зардал, цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал, цалин болон бусад хангамж, эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хандлага зэрэг асуудлаар санал хүсэлт хэлж байлаа. Мөн багш бэлтгэж буй сургуулиудын сургалтын чанар, төгсөгчдийн мэдлэг чадварт анхаарч сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн адил цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах шаардлагатай байна гэв.Ярилцсан асуудлуудыг бодитоор шийдвэрлэж, үр дүн гаргахын тулд шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулахдаа тэдний төлөөллийг оролцуулж, саналыг нь авна гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэллээ. Уулзалтын үеэр эрхлэгч нараас гарсан санал хүсэлтийг нэгтгэн хүлээн авч, асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан