Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Эрдэмбилэг: Хог хаягдлыг эрчим хүч болгох төсөл надад бий “Ерөнхий инженер чинь авлигын гэмт хэрэгт холбогдох гээд байна” гэж АТГ-ынхан жил гаруйн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндонд анхааруулжээ Намрын ургац хураалтыг цэргийнхэн нугалж байна Эдийн засгийн өнгөрсөн гурван жилийн өсөлт  дахиад таван жил үргэлжилбэл... Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээлээ Хуурамч санхүүгийн баримтаар 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
“Ерөнхий инженер чинь авлигын гэмт хэрэгт холбогдох гээд байна” гэж АТГ-ынхан жил гаруйн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндонд анхааруулжээ

АТГ-аас 2023 оын тавдугаар сарын 16-нд Зөвлөмж хүргүүлэх тухай 01/8502 албан тоот хүргүүлжээ.Түүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хуулийн этгээд, байгууллагын авлигын эрсдэлийн түвшингийн судалгаагаар 25 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг зургаан шалгуураар үнэлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эрсдэл өндөр буюу нийт төрийн өмчийн компаниудаас дөрөвт эрэмбэлэгдэж байна.Авлигад өртөх эрсдэл нэмэгдсэн шалтгаан:

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтцийг оновчтой тодорхойлоогүй. Үнээс бол дотоод хяналтын үйл ажиллагаа алдагдсан.

-Албан тушаалтнуудыг эрсдэлээс сэргийлэх чиглэлээр хяналт тавих, хариуцлага хүлээлгэх тогтолцоо алдагдсан.

-Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцдоггүй.

-Нэр бүхий албан хаагчид авлигын гэмт хэрэгт холбогдсон.Эдгээр нь нөлөөлсөн” гэжээ.Цаашлаад хэд хэдэн шалтгаан үндэслэлийг нэлээд нарийвчилж хэлж өгсөн байгаа юм.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТӨБЗГ-ын 2022 оны зургадугаар сарын 9-ний 283 дугаар тогтоолын хавсралтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталжээ. Энэ өөрчлөлтийг Ковидын хууль буюу Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль хэрэгжиж байх үед хийсэн нь анхаарал татахаар байгаа юм.Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон үүнээс хоёр сар ес хоногийн дараа “Ковидын хууль”-ийн дагуу уг албан тушаалд томилогдсон байдаг.АТГ юу гэж үзсэн гэхээр, дээрх зохион байгуулалтын бүтэц нь өмнөх Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн бүтцээс дордсон, компанийн засаглал талаасаа ухралт болсон. Өөрөөр хэлбэл, хяналтын нэгжүүдийг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг хаажээ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх мэдэл нэг хүнд төвлөрөхөөр болсон.Ингэхдээ Монгол-Оросын хамтарсан үеийн үйлдвэрийн бүтцэд дотоод хяналтын нэгж, чанарын хяналтын нэгж нь ерөнхий захирлын шууд удирдлага дор байсныг ТӨБЗГ-ын 2022 оны 283 дугаар тогтоолоор баталсан бүтцийн өөрчлөлтөөр ерөнхий захирлын дор Тамгын газрын дарга, Ерөнхий инженерийн орон тоог бий болгосон байна.Тухайн үед эдгээр албан тушаалд буюу Тамгын газрын даргаар өдгөө УИХ-ын гишүүн болсон Д.Үүрийнтуяа, Ерөнхий инженерээр өнөөдөр авлигын дуулианд холбогдоод байгаа Т.Батмөнх нар ажиллаж эхэлсэн.Улмаар Тамгын газрын даргын харьяанд Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газар, Хүний нөөц, Эдийн засаг, Санхүү нягтлан бодох бүртгэл, Хуулийн хэлтэс, Дотоод хяналт гэх зэргээр таван газар, есөн хэлтэс, найман байгууллага, хоёр цехийг хариуцуулжээ. Энэ нь шууд утгаараа төсөв, худалдан авалт, хяналтыг нэг дор, нэг хүний мэдэлд хариуцуулан, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй ажлын байрыг бий болгосон.Мөн Ерөнхий инженерийн харьяанд Үйлдвэрлэл техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Стратеги, хөгжлийн газар, Үйлдвэрлэлийн хэлтэс, Техникийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрлэл, Чанарын хяналт зэрэг хоёр газар, 10 хэлтэс, долоон цех, хоёр хүрээлэнг хариуцуулсан байна. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн эцсийн бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийн процессын явцын болон бусад бүтээгдэхүүний чанарын хяналтыг нэг дор төвлөрүүлж, бүтээгдэхүүний чанарт хөндлөнгийн хяналтыг тавих боломжгүй болгожээ.Өөрөөр хэлбэл, Ерөнхий инженер нь өөрөө үйлдвэрлээд өөртөө хяналт тавих зохион байгуулалтын бүтэцтэй болсон нь албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал олгох, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг авлигын гэмт хэрэг, зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн байна.Ийм дүгнэлт, урьдчилсан анхааруулгыг АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндонд өгсөн. Мөн Ерөнхий инженер Т.Батмөнх нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, өөрийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг зөрүүтэй мэдүүлсэн гэх үндэслэлээр 2023 онд сахилгын шийтгэл авчээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Ерөнхий инженер Т.Батмөнхөд 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Б/1156 дугаартай тушаал, ТЁ-117—12/2608 дугаартай албан бичиг цалинг нь гурван сарын хугацаатай 30 хувиар бууруулах шийтгэл авсан байдаг.Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК буюу хамтарсан үйлдвэрийн статустай ажиллаж байх үед Үйлдвэр техникийн нэг хэлтэс 10-15 ажилтантай гүйцэтгэж байсан ажлыг одоо нэг газар, гурван хэлтэс 40-50 хүнтэй хийдэг болсон. Нийгмийн асуудлыг 2-3 ажилтан өмнө нь хариуцаж байсныг одоо Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын 10-15 ажилтан хариуцаж байна. Ингэж Ерөнхий захиргаа, удирдлагын орон тоо данхайж, ажил үүргийн давхардал бий болж, удирдлагын олон шат дамжлага, хүнд суртал их болсон.АТГ ингэж анхааруулга, зөвлөмж өгсөн ч өнөөдөр энэ байдал хэвээрээ л үргэлжилж байна.Түүнчлэн Ковидын буюу Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн үйлчлэх хугацаа дөрвөн удаа өөрчлөгдөж, сунгагдсаар 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТӨБЗГ-аас 2022 оны зургадугаар сарын 9-ний 283 дугаар тогтоолын хавсралтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг өөрчилж баталсан. Өөрөөр хэлбэл, ТӨБЗГ дээрх өөрчлөлт Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилтийн хугацаанд дээрх өөрчлөлтийг хийсэн байгаа юм. Тэгвэл Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн “Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээх 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж заасан. Гэтэл АТГ энэхүү өөрчлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК буюу хамтарсан үйлдвэрийн статустай ажиллаж байх үед Үйлдвэр техникийн нэг хэлтэс 10-15 ажилтантай гүйцэтгэж байсан ажлыг одоо нэг газар, гурван хэлтэс 40-50 хүнтэй хийдэг болсон. Нийгмийн асуудлыг 2-3 ажилтан өмнө нь хариуцаж байсныг одоо Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын 10-15 ажилтан хариуцаж байна. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захиргаа, удирдлагын орон тоо данхайж, ажил үүргийн давхардал бий болж, удирдлагын олон шат дамжлага, хүнд суртал их болсон талаар маш тодорхой дүгнэлт гаргажээ.Нөгөөтэйгүүр Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны хуралдаанаас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулах өмнө гарсан шийдвэрийг хэрэгжүүлж, цаашид тус ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Ингэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨБЗГ-ын ковидын үед хийсэн шат дамжлага, хүнд суртлын үндэс болсон данхайсан бүтэцтэй, мөн Ковидын хуулиар түр томилогдсон Г.Ёндон захиралтайгаа “Эрдэнэс Монгол”-д очсон байдаг.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин-2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)

Өнөөдөр сонин - 2024.09.24 МЯГМАР №182 (7997)

Өдрийн сонин - 2024.09.24 МЯГМАР №179 (7545)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан