Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Эрдэмбилэг: Хог хаягдлыг эрчим хүч болгох төсөл надад бий “Ерөнхий инженер чинь авлигын гэмт хэрэгт холбогдох гээд байна” гэж АТГ-ынхан жил гаруйн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндонд анхааруулжээ Намрын ургац хураалтыг цэргийнхэн нугалж байна Эдийн засгийн өнгөрсөн гурван жилийн өсөлт  дахиад таван жил үргэлжилбэл... Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээлээ Хуурамч санхүүгийн баримтаар 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2024 оны есдүгээр сарын 25-наас 2024 оны есдүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 25-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан