Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонсголонгийн уулзвараас баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замыг засаж байна

Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо /Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар хүртэлх/ буюу хуучнаар 22 товчоо чиглэлийн 9.5 км авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Нэгдүгээр хэсэг: 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 9 хүртэл суурь холих, нүхэн эвдрэл засварлах, суурь асфалтбетоны хучилтын ажил хийгдэнэ.

Хоёрдугаар хэсэг: 7 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 30 хүртэл хийгдэнэ.

Энэ ажлын хүрээнд хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөх, өнгө асфальтбетон хучилт хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан