УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
"НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардаа хүргэж байна. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг анх 2001 онд өнөөгөөс 20 жилийн өмнө баталж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх чиглэлийн үндэсний олон арван хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлсээр ирлээ
Эрүүл мэнд
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО
Уламжлалт анагаах ухаан нь хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа болон аливаа өвчин эмгэг нь үүсэж бий болох, илааршиж эдгэх өөрийн гэсэн тодорхой зүй тогтлыг судалсан шинжлэх ухаан төдийгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн засах аргыг нас, улирал, цагт нийцүүлэн бие, хэл, сэтгэлийн үйл, идээ унд, явдал мөрийн нарийн зохистой тэнцвэрийг хадгалж анагаан тэнхрүүлдэг олон мянган жилээр нотлогдсон цогц ухаан юм.
Эрүүл мэнд
Зүүн хойд Азийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилгын ээлжит хурал болов
БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Хилийн нэвтрэх цэгийн хяналт” дугуй ширээний уулзалтад БНСУ, БНХАУ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, халдварт өвчний мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, зорчигч, ачаа тээврийн хилийн хяналтад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар туршлага, санал бодлоо солилцов.
Эрүүл мэнд
Тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 786-гаар буурчээ
2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Ковид-19” халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын 70 хувь нэгдүгээр тунд, 66 хувь хоёрдугаар тунд, 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
Эрүүл мэнд
Б.Бямбадорж: Нийслэл хот шар бүсэд шилжихэд ойрхон байна
Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа өгүүлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн мэдээллээ. Тэрбээр:
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нийслэлийн хүрээ" амаржих газрын удирдлагуудад үүрэг өглөө
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Нийслэлийн Хүрээ амаржих газарт ажиллалаа. 2021 оны 11 дүгээр сарын 17 өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ.
Эрүүл мэнд
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”,
Эрүүл мэнд
С.ЭНХБОЛД: E-MONGOLIA системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг цахимаар авч болно
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “БНХАУ-ын Экспорт Импорт банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” (I) төслөөр улсын 48 эмнэлэгт програм хангамж, сервер, техник хангамжийн дэд бүтцийг хийсэн ба уг төслийн суурин дээр улс даяар бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг хамрах Дэлхийн банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” (II) төслийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформ, өгөгдлийн тайлбар толь, стандартыг боловсруулан ажиллаж байна.
Эрүүл мэнд
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэнд
Швейцарын холбооны улсаас цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө
Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 6 ширхэг зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа.
Эрүүл мэнд
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь”олон улсын эрдэм шинжилгээний IV хурал болж байна
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг 2021 оны 12 дугаар сарын 8-9 өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Эрүүл мэнд
Халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, СХД-ийн ЭМТ-ийн газрын төлөөлөл оролцов.
Эрүүл мэнд
Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна
III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна.
Эрүүл мэнд
3 дугаар тунд 674,925 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 95,9 хувь, 2-р тунгийн хамралт 91,3 хувь, 3-р тунгийн хамралт 35,7 хувь, нийт хүн амын 1-р тун 69,5 хувь, 2-р тун 66,1 хувь, 3-р тун 21 хувь тус тус хамралттай байна.
Эрүүл мэнд
Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна
Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “омикрон” хувилбарын талаар мэдээлэл хийв. “Омикрон” хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой.
Эрүүл мэнд
Хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна
Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдол бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Австри, Дани, Испани, Португалд зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Эрүүл мэнд
Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Халдвар авсан хүний тоо болоод дархлаажуулалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өглөө.
Эрүүл мэнд