Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Мадлен Олбрайт: Путин муу л хөзрөөр тоглож байна даа
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хэдийгээр тэр боловсролтой хүн боловч муу хөзрөөр л тоглож байна даа гэсэн байна. Орос улс Сирид байлдааны ажиллагаа явуулсан нь Украины асуудлаас олон улсын анхаарлыг хөндийрүүлэх, нөгөө талаар Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого гэж тэрээр хэлжээ.
Эрүүл мэнд
Хятад улс Америкийг айлгахаар тив хоорондын пуужин туршлаа
БНХАУ тив хоорондын шинэ “Дунфэн 41” гэдэг баллистик пуужин туршлаа гэж Пентагоны эх сурвалж мэдээлснийг Washington Free Beacon хэвлэл дамжуулсан байна.
АНУ-ын тусгай албаны мэдээлснээр бол хятадын энэ шинэ пуужин нь 10 мянган км нисээд толгойн хэсэг нь 6-10 хэсэг болон задардаг гэнэ.
Эрүүл мэнд
Японд 14-нөөс хойш 600 гаруй удаа газар хөдлөөд байна
Японы Кюшью аралд энэ сарын 14-ний орой болсон газар хөдлөлөөр амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 44 хүрлээ, өнөө болтол газар доорхи түлхэлт үргэлжилсээр байна гэж NHK телевиз мэдээллээ. Эхний газар хөдлөлөөс хойш өнгөрсөн тав хоногт нийтдээ 600 гаруй удаа их бага хэмжээгээр газар хөдөлж чичирхийлэл мэдрэгдээд байгаа юм байна.
Эрүүл мэнд
Газрын дундад тэнгист 400 гаруй цагаач живлээ
Европын чиглэж явсан 400 гаруй цагаач иргэн Газрын дундад тэнгист живлээ гэж британийн телевиз радиогийн “Би-би-си” компани мэдээллээ. Энд дурдсанаар бол энэ цагаач иргэд Египетээс Италийг зорьж явсан юм байна. Амь алдагсдын дотор Сомалийн олон иргэн байсан гэнэ.
Эрүүл мэнд
Савченкогийн ээж, Орост бүх хүчээр цэргийн цохилт өгөхийг уриаллаа
ОХУ-ын иргэдийг хөнөөсөн хэргээр ОХУ-ын шүүхээс 22 жилийн ял аваад байгаа украины нисгэгч Надежда Савченког суллуулахын төлөө жагсаал Украины нийслэл Киевт Тусгаар тогтнолын талбайд болж, түүний ээж охиныг минь суллахын төлөө Орост бүхий л зэвсгийн хүчээр цохилт өгөхийг Украины эрх баригчдаас шаардсан байна. Энэ талаарх мэдээг мэдээллийн rusvesna.su сайт дамжуулжээ.
Эрүүл мэнд
Хятадад 463 мянган долларын авлига авсан бол цаазаар авхуулна
Хятад улс төрийн өмч хөрөнгө идэж завшсаны төлөө цаазаар авах ялын дээд хэмжээ ногдуулах мөнгөний доод хэмжээг гурван сая юань буюу 463 мянган доллар гэж тогтоолоо хэмээн БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Ардын дээд шүүх тогтоож хамтарсан тогтоол гаргасан байна.
Эрүүл мэнд
Бразилийн ерөнхийлөгчийг эргүүлэн татахын төлөө 155 санал өгчээ
Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссеффийг албан тушаалаас нь эргүүлэн татахын төлөө тус улсын Үндэсний конгрессийн доод танхимд санал хураахад 200 хүнээс 155 нь түүнийг бүрэн эрхийг нь зогсоож эгүүлэн татах нь зүйтэй гэж санал өгчээ. Харин доод танхимын 45 гишүүн эсрэг, түдгэлзсэн санал өгчээ.
Эрүүл мэнд
Японы Кюшюү аралд өмнөхөөсөө 16 дахин хүчтэй газар хөдөллөө
Японы өмнөд нутгийн Кюсю арал дээрх Кумамото аймгийн нутагт орон нутгийн цагаар баасан гарагийн 19 цаг 25 минутад дахин газар хөдлөл нь пүрэв гарагт болсон анхны түлхэлтээс 16 дахин илүү хүчтэй байлаа гэж мэргэжлийн байгууллага мэдээллээ.
Эрүүл мэнд
8 сартай хөхүүл хүүхэд нуранги дор 6 цаг болоод амьд үлджээ
Аврах албаны 50 ажилтан, барилгын хүнд техник ашиглан байж нурангийг зайлуулахад гал унтраах ангийнхан бас тусалж нэг цаг хэртэй ажилласны дүнд бяцхан жаалыг гаргаж авсан байна. Азаар жаал хүү гэмтэж бэртээгүйгээр үл барам шалбархай ч үгүй байсан гэж эмч нар мэдээлжээ.
Эрүүл мэнд
Японд газар хөдөлж 9 хүн амь алдаж, 761 хүн бэртэж гэмтлээ
Японы өмнөд нутгийн Кюсю аралд газар 6,5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 9 хүн амь алдаж, 761 хүн бэртэж гэмтсэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Газар хөдөлсөн бүсэд түр орон сууц барин, нэрвэгдсэн хүмүүст зайлшгүй тусламж үзүүлж байна гэж Японы Ерөнхий сайд Синзо Абэ мэдэгджээ.
Эрүүл мэнд
БНАСАУ, удирдагч Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр пуужин харвана гэнэ
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 15-нд тохиож байгаа БНАСАУ-г үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч асан Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр Умард Солонгос дунд тусгалын балластик “Мусудан” загварын хоёр ч пуужин харвахаар зэхэж байгаа гэнэ. Эдгээрийг нутгийн зүүн хойд Вонсан хотын ойролцоох полигоноос харвах бололтой.
Эрүүл мэнд
Хуурамч вакцины хэргээр хятад 350 албан тушаалтныг шийтгэнэ
Хуурамч эм, вакцин худалдаалсан хэргээр нийт 350 гаруй албан тушаалтныг шийтгэнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөл өнгөрсөн лхаагва гарагт мэдэгдсэнийг Хятадын төв телевиз дамжуулжээ.
“Чанаргүй вакцин эм бэлдмэлийг худалдаалж ард иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлсөн энэ албан тушаалтнуудын заримыг нь албан тушаалаас нь халж, заримын нь тушаалыг бууруулна” гэж Төрийн зөвлөлийн албан мэдээнд дурджээ.
Эрүүл мэнд
Нүүрсний акул “Peabody Energy” дампуурлаа зарлалаа
Өнөөдөр дэлхий дээр нүүрс олборлох хэмжээгээрээ хоёрт ордог Peabody Energy корпораци дампуурлаа зарлаж байгаагаа мэдэгдээд шүүхэд албан ёсоор өргөдлөө энэ сарын 13-нд өгчээ. Миссури мужид байрладаг энэ корпораци АНУ-ын эрчим хүчний хэрэгцээний 10, дэлхийн эрчим хүчний 3 орчим хувийг үйлдвэрлэдэг том корпораци. Корпорацийн албан ёсны мэдээнд өгүүлснээр бол эдний өр нийтдээ 10,1 тэрбум доллар болсон гэнэ.
Эрүүл мэнд
Умард Солонгос АНУ руу пуужин харваж магадгүй нь
Пеньян АНУ-ын Номхон далайн эрэг хүрэх чадалтай KN-08 юм уу KN-14 загварын балластик пуужин хөөргөхөөр бэлтгэж байгааг америкийн тагнуулын хиймэл дагуул илрүүлсэн байна хэмээн тагнуулын эх сурвалжаас авснаа CNN телевиз мэдээллээ.
Мөн Гуамын арал, Аляскийн хойг хүрэх чадалтай “Мусудан” маягийн пуужин ч хөөргөж мэдэх юм гэж энд өгүүлсэн байна.
Эрүүл мэнд
Канадын нэг хотод иргэд амиа хорлох нь ихэсч, онц байдал тогтоов
Канадын умард нутгийн ердөө 2000 орчим хүнтэй Аттавапискат хотын иргэдийн дунд амиа хорлох явдал байн байн гараад олныг гайхшруулж, бүр парламентаар хэлэлцэхэд хүрээд байна. Зөвхөн бямба гарагийн шөнө л гэхэд 11 хүн амиа хорлохыг завдлаа гэж хотын зөвлөлийн тэргүүн Брюс Шишеш хэлээд “Найзууд аа, засгийн газраас тусламж хүсье. Миний хамаатнуудаас ч амиа хорлохыг завдсан хүн байна” гэжээ.
Эрүүл мэнд
Газрын тосны үнэ өснө гэв
Олон улсад хэрэгжүүлж байгаа урт хугацааны газрын тосын төслүүд орд газруудад ойрын 10 гаруй жилдээ нефть олборлоход хүндхэн болжээ. Гэхдээ шалдаа буусан газрын тосны үнэ эргээд өсч таарна. Үүнийг дагаад үнийн эрсдэл ихээхэн нэмэгдэхийг шинжээчид анхааруулж байна.
Эрүүл мэнд
Венесуэлийн сөрөг хүчин “Эмнести Интернэйшнл”-д ханджээ
Тус улсын сөрөг хүчний зарим улстөрчдийг Ерөнхийлөгчийн оролцоотой баривчилсан тул хүний эрхийг ноцтой зөрчиж байгаагийн нэг илрэл гэж олон улсын байгууллагуудад ханджээ. Харин Николас Мадуро “Өөрийн эрх мэдлээ ашиглаж сөрөг хүчний ямар ч улстөрчийн эрхэнд халдаагүй” хэмээн тайлбарлаж байна. Тэгээд ч Венесуэлийн дээд шүүх өнгөрсөн даваа гарагийн үдээс хойш эрх баригч нам болон Ерөнхийлөгч хүний эрхийг зөрчөөгүй гэж хуулийн тайлбар гаргасан юм.
Эрүүл мэнд