Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хятад улс Америкийг айлгахаар тив хоорондын пуужин туршлаа


БНХАУ тив хоорондын шинэ “Дунфэн 41” гэдэг баллистик пуужин туршлаа гэж Пентагоны эх сурвалж мэдээлснийг Washington Free Beacon хэвлэл дамжуулсан байна.
АНУ-ын тусгай албаны мэдээлснээр бол хятадын энэ шинэ пуужин нь 10 мянган км нисээд  толгойн хэсэг нь 6-10 хэсэг болон задардаг гэнэ. Энэ шинэ пуужингаа хятадууд Өмнөд хятадын тэнгист байрладаг маргаантай арлуудын нэгэн дээр өндөр тушаалын нэг генерал очих үеэр туршжээ. Энэ бүхэн энэ бүсэд байгаа америкийн нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер очсоноос гурав хоногийн дараа болж байгаа юм.

Үүний өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 5-нд хятад улс төмөр зам дээрх тээврийн хөөргөгч сууриас пуужин хөөргөж байсан бол энэ удаа пуужингаа хаанаас хөөргөснийг эх сурвалж тэмдэглэсэнгүй.

Хятад “дэлхийд хамгийн холын тусгалтай пуужинг” энэ 2016 онд зэвсэглэлдээ оруулж магадгүй гэж Kanwa Asian Defence сэтгүүл мэдээлж байсан юм.
Гуравдахь үеийн ийм шинэ баллистик пуужин бүтээж байгаа талаарх мэдээлэл бүр 2014 оны долдугаар сард АНУ-ыг “Аюулгүй байдал, зэвсэгт хүчний хөгжлийн байдал” гэсэн илтгэл хэвлүүлж байхад гарч байсан юм. Энэ илтгэлд БНХАУ цэрэг зэвсэглэлийн хүчээ нэмэгдүүлэн, цэргийн бэлтгэлээ ихэсгэж байгаа нь Вашингтонд аюул заналхийлж байна гэж тэмдэглэж байжээ.

Хятад нь  бүс нутгйин Япон, Вьетнам, Филиппин зэрэг усаар хиллэдэг орнуудтайгаа  Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгист зарим талаар маргаантай байдаг юм. Эндээ дэгээр улсууд бүс нутгийн асуудлаар АНУ-ын дэмжлэгийг авч байна хэмээн буруутгадаг юм.

0 Сэтгэгдэл
ЗА МУУСАЙН ЯНКУУДЫГ БӨМБӨГДӨӨД БАЙЖ ДЭЭ
том гүрнүүд атомын болон цөмийн ***** хийж гайхуулж сагсуурч дэлхийн хүн ардыг айлгах юмаа
Хамгийн их уншсан