Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Эквадор улсад газар хөдөлж 233 хүн амь алдлаа
Ням гарагийн өглөөгүүр латин америкийн Эквадор улсын эрэг орчмын Манаби мужийн Педерналес хотын орчим 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж 233 хүн амь алдаж, 600 орчим хүн бэртэж гэмтсэн аюул болжээ.
Эквадорын Геофиикийн хүрээлэнгийн мэдээлж байгаагаар бол газар хөдлөлийн төв нь газрын гүний 20 км-т байсан гэнэ.
Номхон далайн эрэг ормын хот суурин ихээхэн гэмтэж зам гүүр эвдрэн олон тооны барилга бүрэн нурж, цахилгаан дамжуулах шугамууд гэмтсэнээс гэрэл цахилгаан тасарчээ.
Газар хөдөлсөн бүс рүү Засгийн газар хэдэн мянган цэрэг цагдаа, нүүдлийн эмнэлэг илгээгээд байна.
Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа ард түмэндээ улс төрйин санал зөрөлдөөнөө орхиж гамшиг ослын үед эв нэгдэлтэй байж, осол аюулын үр дагаврыг арилгахын төлөө хамтран хөдөлмөрлөхийг уриалжээ. Рафаэль Корреа Итали улсад айлчилж байгаа ч айлчлалаа түр орхиод эх орон руугаа буцсан байна.

0 Сэтгэгдэл