Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээсэн Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас төмөр зам нийтдээ 10 газар угаагдаж, тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 минутым орчмоос хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн. Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам үерт ингэж олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээж чадлаа. Үерт угаагдсан Агуйт – Наран-Элгэн хоорондын замыг 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт, 39-41 дүгээр зөрлөг болон 41-Өргөн өртөө хоорондын замыг 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт сэргээн засаж дууссанаар галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна. Нийгэм
НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 24-нөөс олгоно НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ. Нийгэм
Хамгийн их уншсан