Мөн Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор татварууд төлөх боломжтой. Тухайлбал,
-
Автотээврийн хэрэгслийн албан татвар
-
Галт зэвсгийн албан татвар
-
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
-
Газрын төлбөр /газар эзэмшигч/
-
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ төлж болох аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгох журамтай.