Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна
12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА
Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ
Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ
Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Эвхэгддэг дэлгэцтэй компьютер нь хиймэл оюун ухааныг дэмжих хэд хэдэн функцтэй
Тэргэнцэртэй сэлэмний УАШТ эхэллээ
Т.Баярцэцэг хийн гар бууны улсын аварга боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Азийн хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаас 12 хүүхэд оролцож “Алтан шагналын эзэд” болжээ
Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын 7 хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны 07 дугаар сарын 29-31-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлдсөн юм.
Нийгэм
"Үерт эндсэн иргэдийн ар гэрийнхэнд 2 өрөө орон сууц олгоно"
Нийслэлийн онцгой комиссоос үер усны гамшигтай холбоотой нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Энэ үеэр хотын дарга Д. Сумъяабазар "Үерийн гамшгийн эрсдлийн үеэр амь эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Эдгээр иргэдийн ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Нийгэм
"Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна"
Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал, нийслэл орон нутагт үргэлжилсэн хүчтэй борооны улмаас үер бууж, ил задгай жорлонгийн бохир, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсч хөрс, орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.
Нийгэм
Үерийн эрсдэл их байгаа ч “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг цуцлахгүй
Даншиг наадам Хүрээ цам 2023 шашин соёлын наадам Хүй долоон худагт өчигдөр /2023.08.05/ эхэлсэн. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байсан бол өнгөрсөн 2022 онд Хүй долоон худагт өргөн дэлгэр болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг урьд жилүүдэд Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол 2022, 2023 онд илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэж буй.
Нийгэм
Яармагт барих цэнгэлдэхийг болиулж, Хүй долоон худагт барина
Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ. Гэтэл энэ жил 100 жилийн ой тохиож буй зарим аймгуудын шинээр байгуулсан цэнгэлдэх хүрээлэн улсынхаас хэд дахин том багтаамжтай байх жишээтэй.
Нийгэм
Д.СУМЪЯАБАЗАР: ЗАМБАРААГҮЙ ГАЗАР ОЛГОЛТ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчидтай уулзлаа. Энэ хүрээнд барилга, хот байгуулалт, стандарт хяналтын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.
Нийгэм
Сэрэмжлүүлэг: 30 настай эмэгтэй хоёр настай хүүгийн хамт үерт энджээ
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 8 сарын 1-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг ОБЕГ 20:50 цагт хүлээн авсан.
Нийгэм
С.Батдөл давж заалдах хүсэлт гаргажээ
"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд гэрээс нь олдсон 7 тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.
Нийгэм
Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан.
Нийгэм