Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд 2025 он гарснаар нийт 603 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай 315 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт эмчлүүлэгсдийн 59.3 хувийг эзэлж байна. Түүнчлэн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна. Харин эрчимт эмчилгээний тасагт нийт 10-12 орчим хүүхэд эмчлүүлж байна. Мөн тэдгээр хүүхдүүдийн хүндрэх эрсдэл өндөр байна.Шинжилгээгээр томуугийн А хүрэээний вирус, амьсгалын замын синцитиаль вирус голлон илэрч байгаа аж. Мөн цээж хонхолзох шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Хамгийн гол нь иргэд эмчид заавал үзүүлж, заавар зөвөлгөөний дагуу эмчилгээ хийлгэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.