Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна

Хаврын бүргэдийн баяр “Чингис хааны хүрээ” жуулчны баазад болно
Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болох Бүргэдийн баяр арга хэмжээ нь 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж буй билээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.
Нийгэм

”Зохиолын цоморлог”-ийн хоёрдугаар ботийн нээлт өнөөдөр болно
Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Ойдовын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний ”Зохиолын цоморлог” (2 боть) номын нээлт өнөөдөр Үндэсний төв номын сангийн Уншлагын их танхимд болно. Тус цоморлогийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ”Ардын элч- Ч.Ойдов” сангаас хамтран олны хүртээл болгож байна.
Нийгэм

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны бямба гаргууд, 2 дугаар сарын 04,11-ны ням гаргуудад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Нийгэм

Дархан, Сэлэнгэ чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагджээ
Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн замд цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, халтиргаа гулгаа үүсчээ. Энэ чиглэлд болон орон нутгийн замд гарах гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 02 дугаар сарын 09-ний өдөр ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 11, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Нийгэм

Өмнөговь аймагт тусгай зориулалтын ариутгалын автомашин олгохоор болжээ
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн нөхцөл, байдал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Нийгэм

11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна. Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ.
Нийгэм

ДАРХАН, СЭЛЭНГЭ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам орох чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.
Нийгэм

Газар хөдлөлтийн бүсэд байсан монгол оюутнуудыг шилжүүлжээ
Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газар Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллажээ.
Нийгэм

Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийн сумдаар цасан болон шороон шуурга шуурч байна
Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас мэдээлсэн.
Нийгэм