Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгэд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ


Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас осол аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс сэрэмжлүүлэг гаргажээ. Учир нь, Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа аж. Тиймээс Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан байна. Мөн жолооч нар хол замд гарахгүй байх, малчид гэр орноосоо хол явахгүй байхыг сэрэмжлүүлжжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан