Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
ТАНИЛЦ:ААН-үүдэд тавигдах тусгай нөхцөл, шаардлага
Маргаашнаас эхлэн гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээнэ.
Энэ үед ААН-үүд дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг УОК, НОК-оос гаргасныг танилцуулж байна. Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаарх танилцуулга, тусгай нөхцөл шаардлагыг уншигч танд хүргэж байна.
Улс төр
Эхий ээлжийн 150 мянган тун Английн Оксфордын "АстраЗенека" вакциныг татаж авлаа
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын "АстраЗенека" вакцины 150 мянган тунг авчирсан юм.
Улс төр
Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сар хүртэл нээхгүй
Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.
Нийслэлд зохион байгуулж буй "Нэг хаалга-Нэг шинжилгээ" зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч, дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно.
Улс төр
Аж ахуйн нэгжүүдийн 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ
Улсын Онцгой комисс 2021 оны 02 дугаар сарын 20-ны бямба гаригт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав.
Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД19- тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улс төр
Ерөнхий сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.
Улс төр
Ц.НАСАНБАТ:С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа
Ерөнхий сайд асан /2009-2012/, УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой дуулиан олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр эрчимтэй гарах болсон. Тухайлбал: Нью-Иоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд түүнийгээ буцаан татсан, оффшор бүс дэх хөрөнгөө байршуулсан нь ил болсон гэх мэдээллүүд цацагдсаар буй. Харин УИХ-ын гишүүн С.Батболдын зүгээс энэ бүхнийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдэж, мэдэгдэл хүртэл гаргасан.
Улс төр
Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв.
Улс төр
ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН АВАХАД АНУ-ААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов.
Улс төр
Танилц:Ирэх сард төлөвлөгдсөн нислэгүүд
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзсэн билээ.
Улс төр
С.Амарсайхан:Аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Та нар минь хичээлийн жил дамнан теле болон цахимаар хичээллэж байгаа. Ангийн найзуудаа, багшийгаа, бас сургуулийн танхимаа ч санаж байгаа.
Улс төр
Вакцин авчрах шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөжээ.
Улс төр
ТАНИЛЦ:Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов.
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчидтай цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.
Улс төр
72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм
Улс төр
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар "Ковид-19" цар тахлын өнөөгийн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлах тухай хэлэлцэв.
Улс төр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ сарын 23-наас бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна.
Улс төр
Д.СУМЪЯАБАЗАР: УДИРДАХ, УДИРДУУЛАХ ЁС, ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ ЁСЫГ ДЭЭДЭЛЖ АЖИЛЛААРАЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн.
Улс төр