Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өгсөн билээ.
Мөн энэ үеэр орон нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн загвар, төлөвлөлт хийх, ирэх оны төсвөө батлахдаа нээлттэй боомт, хараат бус эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц гэсэн зургаан хүчин зүйлд онцгой анхаарахыг чиглэл болгосон юм. Түүнчлэн төрийн захиргааны байгууллага зөвхөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтарч ажиллан, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж, иргэдийг хөдөө, орон нутагт ажилллаж, амьдрах орчныг нэмэгдүүлж, дэмжих ёстой гэлээ.
Түүгээр ч зогсохгүй “Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачилгыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэв.